Чех Оросын дипломат дайнд Словак нэгдэв

Н.Мижидмаа
2021/04/28

Чех Орос хоорондын дипломат тулаан ид дүрэлзэж байна. Чех эхлээд Оросын 18 дипломат ажилтныг тагнуул гэж буруутган нутгаасаа албадан гаргахаар шийдсэний хариуд Орос 20 ажилтныг нь нутгаасаа хөөхөөр болсон. Чех нь Оросыг ийм хатуу хариу барина гэж бодоогүй гэдгээ хүлээн зөвшөөрч нэг өдөр чимээгүй байсны эцэст бүр ч айхтар хариу барив. Тэд Орост тулган шаардах бичиг хүргүүлсэн юм. Яг л дайны үеэр бууж өгөхийг шаардсанаас ялгаагүй. Оросыг нутгаасаа хөөсөн 20 ажилтныг бүгдийг нь нэн даруй буцаан хүлээж авахыг шаардаж, шаардлагыг нь хангаагүй тохиолдолд бүр ч хатуу хариу барина гэсэн байна. Үүнд Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Песков “Бидэнтэй тулган шаардах маягаар харилцаад ирээдүйгүй тухай Ерөнхийлөгч Путинилгээлтдээ дурдсан” гэж хариулжээ. Иймд Чех нь Прага дах Оросын Элчин сайдын яамны ажилтан 63 хүнийг тавдугаар сар дуусахаас өмнө нутгаасаа гарахыг шаардсан байна. Түүнчлэн 2014 он Врбетицед болсон дэлбэрэлтэд Оросын цэргийн тагнуулууд холбоотой гэх материалыг олон нийтэд ил болгохгүй гээд НАТО –ийн гишүүн орнуудаас дэмжлэг хүсжээ. НАТО нь Чехийн зүгээс Оросын эсрэг авч байгаа бүх арга хэмжээг дэмжиж байгаагаа мэдэгдсэн. Үүний дараа нэгэнт цагт Чехтэй холбооны улс байгуулж Чехословак нэртэй улсын бүрэлдэхүүнд багтаж явсан Словак улс холбоотноо дэмжиж байгаагаа мэдэгдээд Братислава дах Оросын Элчин сайдын яамны гурван ажилтныг нутгаасаа нэн даруй гарахыг шаарджээ. 

Оросын тал Словакийн шийдвэрт харамсаж байгаагаа мэдэгдээд хариу барихаа мэдэгдсэн. Чех нь Орост ердөө тавхан дипломат ажилтан нь үлдсэн гэж мэдэгдээд байсан нь ташаа мэдээ болж таарсан. Соёлын болон худалдааны төлөөлөгчийн газруудын ажилтнуудыг оруулбал одоо Орост 50 орчим хүн ажиллаж байгаа юм байна. Тиймээс 63 хүнээ хөөлгөсөн Орост хариу барих хангалттай боломж байгаагийн дээр Словакт хариу барих болохоор Чех ба Оросын хооронд дэгдээд байсан дипломат дайн нь Чехсловак ба Орос хоорондын дипломат дайн болж ширүүсэх нь гарцаагүй болоод байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ 5 цагийн өмнө
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм 11 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 13 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 15 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 15 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 15 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 16 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 18 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 19 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна Өчигдөр
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ 2026/06/19
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо 2026/06/19
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 2026/06/19
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 2026/06/19