Монгол улс байнгын худалдан авагч байх уу?


Хариуцсан үндсэн албаныхаа хажуугаар вакцины асуудлаар саналаа хэлэхгүй бол ердөөсөө болохгүй нь.
Мэдээж би микро биологич биш, вирус судлаач биш учир ТА БҮГД АВАХ ГЭЭХИЙН УХААНААР ХАНДААРАЙ.
Бидний дунд “ОХУ-ын Спутник вакцин сайн тул түүнийг ирэхийг хүлээнэ, эсхүл сулруулсан вирусээр тарьж байгаа тул Хятадын вероцелл вакцин их сайн гэнээ” гэдэг яриа ид өрнөж байна. Гэвч гадна, дотны мэдээллүүдээс харахад дээрхээс илүү амин чухал НЭГЭН АСУУДАЛ манай оронд тулгарах нь ойлгомжтой болсныг дүгнэж сууна.
Үүнийг маш товч байдлаар доор дурьдая.
Тэргүүлэх гүрнүүдийн хувьд вакцин нь үр дүнтэй БИЗНЕС бас давуу тал болж байна. Ямар ч вакцин тодорхой хугацаанд л үйлчлэхээр байгаа бөгөөд ингэснээр та бид нар 1 жилийн дотор ДАХИН вакцин ТАРИУЛАХ шаардлагатай болжээ.
Жишээ нь цоо шинэ буюу Мэдээллийн РНХ технологиор бүтээгдсэн вирусийнн эсрэг өндөр хамгаалалтай гэгдэж, эрэлттэй байгаа Америк, Германы “ПФАЙЗЕР” вакцины хамгаалах хугацаа 6 сараас 1 жил байна гэдгийг компанийн гүйцэтгэх захирал Алберт Бурла мэдэгдлээ. https://www.pfizer.com/.../pfizer-and-biontech-confirm...
Ойрын үед ХОРТ ХАВДРЫН эсрэг вакцин гаргаж авахаар зорьж буй МРНХ технологийг судлах, эсхүл ядаж уламжлалт вакцины технологийг хөгжүүлэх, эзэмших,үйлдвэрлэх ажилд хөрөнгө зарахгүй бол жил болгон олон сая долларыг ХҮН, МАЛЫН вакцин худалдан авахад зарцуулдаг болж эмзэгхэн эдийн засагт маань бас нэг шинэ ДАРАМТ нэмэгдэх нь.
Бүх насныханд зориулж үйлдвэрлэхээр төлөвлөж буй Пфайзер вакцин нэг тун 19,5 долларын үнэтэй гэхээр 336,0 ТЭРБУМ төгрөг жил бүр Монголоос гадагшлах нь.
Шинэ МРНХ технологийн вакциныг хоёрхон улс үйлдвэрлэж байсан бол Хятад аль хэдийн эзэмшиж, Энэтхэг, Австрали зэрэг олон орон энэ технологийн туршилтыг эхэлжээ. http://www.xinhuanet.com/engli...
2021 оны 4 сард зарлагдаж буй экспортын 1 тонн ХҮРЭН НҮҮРСНИЙ үнэ 34 доллар байна. Гэтэл уламжлалт ХЯТАД ВАКЦИНЫ үнэ 60 доллар. Ирээдүйд нүүрсээр баян Монголын маань дов толгод хэдхэн зуун мянган тун вакцины ҮНЭД Ч ХҮРЭХГҮЙ НЬ.
https://mrpam.gov.mn/news/2051...
Эндээс харахад Монгол Улс суурь шинжлэх ухаан, БИОТЕХНОЛОГИЙН салбарт хөрөнгө оруулж, өөрийн гэсэн хүн, малын вакциныг БИОКОМБИНАТЫГ түшиглэн бусад оронтой хамтран хөгжүүлж, үйлдвэрлэх ШААРДЛАГАТАЙ байна. Казахстан улс л гэхэд СПУТНИК вакцины технологи, үйлдвэрлэх эрхийг худалдаж аваад дотоод хэрэгцээгээ хангахаар болжээ.
 Дэлхий даяарчлагдаж Монголчууд бид хаа сайгүй ажиллаж, амьдарч, ирж буцаж байгаа учир шинээр дэгдсэн олон төрлийн вирус, түүний мутацлагдсан хувилбарууд нь байнга МИНИЙ, ТАНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН хаалгыг тогшиж заналхийлсээр байх нь тодорхой байна.

НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ ЖУКОВИЙН АЛДАРЖАВХЛАН


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсэд МАН-ын томчуудыг амалж авч, өрсөлдөх сурагтай 17 цагийн өмнө
Э.Цэцэгсайхан О.Батнайрамдалаас хэвлэлийн цагаа хуваалцаач хэмээн тусламж хүслээ 17 цагийн өмнө
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана 18 цагийн өмнө
Д.Сумъяабазар: МАН-ын үнэт зүйл нь эв нэгдэл, зохион байгуулалт, хариуцлага юм 20 цагийн өмнө
Э.Батшугар:Зээлдэгчийн онооны системийг нэвтрүүлснээр зээлийн хүү, барьцаа хөрөнгийн шаардлага багасна 20 цагийн өмнө
И.Мөнхжаргал: МАН сонгуулийн тухай хууль зөрчиж, төсвийн хөрөнгөөр далд сурталчилгаа явуулж байна 20 цагийн өмнө
“Хүүхдийн тоглоомын талбайг зөвхөн төр биш, ААН, иргэн хамтдаа анхаардаг тогтолцоо хэрэгтэй” 20 цагийн өмнө
2022 онд эрт илрүүлэгт орсон иргэд ирэх сараас дахин хамрагдах боломжтой 20 цагийн өмнө
“Гудамж” төсөл Улаанбаатарт эргэн ирлээ 21 цагийн өмнө
Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно 21 цагийн өмнө
Авто замын нүхэн эвдрэл засварлах ажил үргэлжилж байна 22 цагийн өмнө
С.Амарсайхан: Мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийснээр энэ салбар утгаараа хөгжинө 22 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хоршооллоор малчин айлын сарын дундаж орлого 5 cая төгрөгт хүрнэ 22 цагийн өмнө
ИБУИНХУ-аас манай улсад англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлнэ 23 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна Өчигдөр
УИХ-ын гишүүн Н.Энхболдыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ Өчигдөр
Ховор металлын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр
Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна Өчигдөр
Бага тэнгэрийн аманд болсон ослын улмаас 7-38 насны дөрвөн хүн гэмтжээ Өчигдөр
Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замаар болгоомжтой зорчихыг анхааруулж байна Өчигдөр