Монгол Улс байнгын вакцин худалдан авагч байх уу?

Admin
Өчигдөр

Хариуцсан үндсэн албаныхаа хажуугаар вакцины асуудлаар саналаа хэлэхгүй бол ердөөсөө болохгүй нь. Мэдээж би микро биологич биш, вирус судлаач биш учир ТА БҮГД АВАХ ГЭЭХИЙН УХААНААР ХАНДААРАЙ. Бидний дунд “ОХУ-ын Спутник вакцин сайн тул түүнийг ирэхийг хүлээнэ, эсхүл сулруулсан вирусээр тарьж байгаа тул Хятадын вероцелл вакцин их сайн гэнээ” гэдэг яриа ид өрнөж байна. Гэвч гадна, дотны мэдээллүүдээс харахад дээрхээс илүү амин чухал НЭГЭН АСУУДАЛ манай оронд тулгарах нь ойлгомжтой болсныг дүгнэж сууна.

Үүнийг маш товч байдлаар доор дурьдая.

1. Тэргүүлэх гүрнүүдийн хувьд вакцин нь үр дүнтэй БИЗНЕС бас давуу тал болж байна. Ямар ч вакцин тодорхой хугацаанд л үйлчлэхээр байгаа бөгөөд ингэснээр та бид нар 1 жилийн дотор ДАХИН вакцин ТАРИУЛАХ шаардлагатай болжээ. Жишээ нь цоо шинэ буюу Мэдээллийн РНХ технологиор бүтээгдсэн вирусийнн эсрэг өндөр хамгаалалтай гэгдэж, эрэлттэй байгаа Америк, Германы “ПФАЙЗЕР” вакцины хамгаалах хугацаа 6 сараас 1 жил байна гэдгийг компанийн гүйцэтгэх захирал Алберт Бурла мэдэгдлээ. https://www.pfizer.com/…/pfizer-and-biontech-confirm…

2. Ойрын үед ХОРТ ХАВДРЫН эсрэг вакцин гаргаж авахаар зорьж буй МРНХ технологийг судлах, эсхүл ядаж уламжлалт вакцины технологийг хөгжүүлэх, эзэмших,үйлдвэрлэх ажилд хөрөнгө зарахгүй бол жил болгон олон сая долларыг ХҮН, МАЛЫН вакцин худалдан авахад зарцуулдаг болж эмзэгхэн эдийн засагт маань бас нэг шинэ ДАРАМТ нэмэгдэх нь. Бүх насныханд зориулж үйлдвэрлэхээр төлөвлөж буй Пфайзер вакцин нэг тун 19,5 долларын үнэтэй гэхээр 336,0 ТЭРБУМ төгрөг жил бүр Монголоос гадагшлах нь. Шинэ МРНХ технологийн вакциныг хоёрхон улс үйлдвэрлэж байсан бол Хятад аль хэдийн эзэмшиж, Энэтхэг, Австрали зэрэг олон орон энэ технологийн туршилтыг эхэлжээ. http://www.xinhuanet.com/english/2021-04/16/c_139884414.htm

3. 2021 оны 4 сард зарлагдаж буй экспортын 1 тонн ХҮРЭН НҮҮРСНИЙ үнэ 34 доллар байна. Гэтэл уламжлалт ХЯТАД ВАКЦИНЫ үнэ 60 доллар. Ирээдүйд нүүрсээр баян Монголын маань дов толгод хэдхэн зуун мянган тун вакцины ҮНЭД Ч ХҮРЭХГҮЙ НЬ. https://mrpam.gov.mn/news/2051/

Эндээс харахад Монгол Улс суурь шинжлэх ухаан, БИОТЕХНОЛОГИЙН салбарт хөрөнгө оруулж, өөрийн гэсэн хүн, малын вакциныг БИОКОМБИНАТЫГ түшиглэн бусад оронтой хамтран хөгжүүлж, үйлдвэрлэх ШААРДЛАГАТАЙ байна. Казахстан улс л гэхэд СПУТНИК вакцины технологи, үйлдвэрлэх эрхийг худалдаж аваад дотоод хэрэгцээгээ хангахаар болжээ.

4. Дэлхий даяарчлагдаж Монголчууд бид хаа сайгүй ажиллаж, амьдарч, ирж буцаж байгаа учир шинээр дэгдсэн олон төрлийн вирус, түүний мутацлагдсан хувилбарууд нь байнга МИНИЙ, ТАНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН хаалгыг тогшиж заналхийлсээр байх нь тодорхой байна.

НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ ЖУКОВЫН АЛДАРЖАВХЛАН


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ 52 минутын өмнө
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна 1 цагийн өмнө
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ 2 цагийн өмнө
Засгийн газар ээлжит бусаар хуралдана 2 цагийн өмнө
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна 2 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 2 цагийн өмнө
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё 18 цагийн өмнө
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана 18 цагийн өмнө
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо 19 цагийн өмнө
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ 20 цагийн өмнө
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 21 цагийн өмнө
МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдлаа 23 цагийн өмнө
Шигшээ багийн охидыг Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгөөр шагнана 23 цагийн өмнө
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав Өчигдөр
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа Өчигдөр
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ Өчигдөр
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна Өчигдөр
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг Өчигдөр