​ Саудын Араб энэ сарын 17-нд хилээ нээнэ

Н.Мижидмаа
3 цагийн өмнө

Саудын Араб хилээ нээж, иргэдээ бусад улсад зорчиход тавьсан хязгаарлалтаа цуцалж байгаагаа мэдэгджээ. Саудын Арабийн Дотоод хэргийн яам энэ тухай “Twitter”-т жиргэхдээ “2021 оны тавдугаар сарын 17-ны 01 цагаас харьяат иргэдийн аялах хязгаарлалтыг цуцалж, бусад улс орнуудтай усан, хуурай замын болон агаарын харилцаагаа нээж байна” гэжээ.

 Чөлөөтэй аялж, шилжилт хөдөлгөөн хийж болох иргэд вакцин тариулсан эсвэл сар гаруй өмнө корона вирусийн халдвар аваад эдгэрсэн, 18 нас хүрээгүй хүмүүс нь өөр улсад халдвар авбал эмчилгээний зардлыг даах даатгалтай байх гэсэн шаардлагуудыг хангасан байх ёстой аж. Гадаадын иргэд Саудын Арабид ирээд 14 хоногийн карантинд заавал орж байхаар болсон байна.

 Сүүлийн нэг хоногийн дотор Саудын Арабид корона вирусийн халдвар авсан 1000 тохиолдол бүртгэгдсэн байна. Ингэснээр тус улсад албан ёсоор корона вирусийн халдвар авсан тохиолдлын тоо 401,5 мянга болжээ. Саудын Арабид корона вирусийн халдварын улмаас 6,9 мянган хүн амиа алджээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна 1 цагийн өмнө
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа 4 цагийн өмнө
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно 5 цагийн өмнө
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана 5 цагийн өмнө
“Шунхлай" группийн 8 компани “ТОП-100” ААН-ээр шалгарч өмнөх амжилтаа бататгав 6 цагийн өмнө
Т.Аубакир: Тэтгэврийн зээлийг 100 хувь олгох шийдвэрийг өнөөдөр гаргалаа 6 цагийн өмнө
Танилц: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 7 цагийн өмнө
Улаанбурхан өвчний 902 тохиолдол гэрээр эмчлүүлж байна 7 цагийн өмнө
Тайзанд даруулсан хүүхдүүд болон нэг иргэн хөнгөн гэмтжээ 8 цагийн өмнө
137,740 өрх үерт өртөх эрсдэлтэй байна 8 цагийн өмнө
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ 11 цагийн өмнө
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна 11 цагийн өмнө
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ 12 цагийн өмнө
Засгийн газар ээлжит бусаар хуралдана 12 цагийн өмнө
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна 13 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 13 цагийн өмнө
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё Өчигдөр
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана Өчигдөр
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо Өчигдөр
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ Өчигдөр