Энтони Блинкен: Бээжингийн Олимпыг бойкотлох асуудал одоогоор анхаарал татахгүй байна

Н.Мижидмаа
2021/05/03


АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен “CBS” сувагт ярилцлага өгөхдөө энэ тухай ярьжээ. Тэрээр Хятад дах хүний эрхийн асуудалтай холбоотойгоор Бээжингийн Олимпыг бойктлох тухай асуултад “Бид яг одоо бойкотын асуудал дээр онцгой анхаарал хандуулахгүй байгаа. Зүгээр л бидний анхаарлыг одоохондоо татах зүйл биш гэсэн үг. Тэр болтол ахиад жилийн хугацаа байна” гэжээ. Үүний дараа хөтлөгч “Тийм зүйл боломжтой юу? гэж асуухад “Ямар нэг зүйл ер боломжгүй гэж хэзээ ч бүү ярьж байгаарай. Зүгээр л бидний анхаарал өөр зүйл дээр төвлөрсөн байна” гэжээ.

 Үүний өмнөхөн Бээжинд болох өвлийн Олимпын тоглолтод оролцохгүй байх уриалгыг Канад, Норвег, АНУ-ын улстөрчид ахин гаргасан байна. Ингээд зогсохгүй хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг өрнөдийн 200 орчим төрийн бус байгууллагууд энэ уриалгад нэгджээ. Эдгээр улстөрчид болон байгууллагууд нь БНХАУ-ын эрх баригчдыг Шинжаан-Уйгурын өөртөө засах оронд нутгийн уугуул иргэд болох лалын шашинтан уйгур иргэдийг хоморголон устгах бодлого явуулж байна гэж буруутгаж байгаа юм.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ 4 цагийн өмнө
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм 9 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 11 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 13 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 14 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 14 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 15 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 17 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 18 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна Өчигдөр
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ 2026/06/19
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо 2026/06/19
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 2026/06/19
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 2026/06/19