АНУ-ын Нью-Жерси мужийн амбан захирагч Фил Мэрфи нь мужийн иргэдийг корона вирусийн эсрэг вакцин хийлгэвэл үнэгүй шар айргаар дайлна гэж амлажээ. Тэрээр энэ тухайгаа “Twitter” дээр “Бид Нью-Жерси мужийн 21 наснаас дээш вакцин хийлгэх эрхтэй хүмүүсийг тариулах хүслийг өдөөхийг тулд “вакцин ба шар айраг” хөтөлбөрөө эхлүүлж байна” гэж жиргэжээ.
Ингэснээр тус мужийг иргэд вакцин хийлгэсэн тухай сертификатаа бариад тус хөтөлбөрт оролцож байгаа шар айргийн аль нэг үйлдвэр дээр очиж, урамшууллын шар айргаа авах юм байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна