Ц.Ганзориг: Долдугаар сар гэхэд хэвийн амьдралдаа орох боломжтой

Н.Мижидмаа
2021/05/06

Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг: Нийт УБ-т 103 зах, худалдааны төвүүд байна. Гэхдээ энэ сарын 08-наас барааны дэлгүүрүүд нээгдэнэ. Та бид хувцсаа авч болно гэсэн үг. Барилгын материалын дэлгүүр, сэлбэгийн дэлгүүрүүд нээгдэнэ. Яагаад ялгавартай хандаад байгаа вэ гэхээр худалдааны төв болон захуудын хүний  нягтаршилаас болж байгаа юм.  Нарантуул дээр 6800 хүн ажиллаж байна, ялгаварлаагүй. Өдөрт 10 мянган хүн тухайн захаар орж гарч байна. Өнөөдөр гурван төрлийн мутаци бүртгэгдчихсэн, халдвар хүн амын дунд улаан түвшинд байгаа учраас тэр. 15-наас дунд зэргийн нягтаршилтай худалдааны төвүүд нээгдээд явна. Жишээлбэл Хархорин, Алтжин бөмбөгөр дотроо битүү зах. Эрсдлийн үнэлгээг нь хараад, бэлтгэл ажлаа хангаад энэ сарын 15-наас нээнэ. Харин энэ сарын 22 гэхэд хамгийн том худалдааны төвүүд буюу хүмүүс өдөрт хэдэн мянгаараа эргэлддэг захуудаа нээнэ. Яагаад 7, 14 хоногийн хугацаа аваад байгаа гэхээр энэ нь шинжлэх ухааны үндэслэлтэй. Өнөөдөр вакцины эхний тунгаа авсан хүмүүс 72 хувьтай явж байна. Харин давтан тунгаа авсан хүн 41 хувь байна. Хүмүүсийн дархлаажуулагдах явц удааширалтай байсан. Тэгэхээр бид нэг өдрийн өмнө ч гэсэн хүмүүсээ дархлаажуулж байж шинэ нийгмийн амьдрал руу шилжихээс өөр аргагүй. Энэ бол МУИС-ийн багш нарын хийсэн математик тооцоолол. Хэрэв бид 21 хоногийн хөл хорио тогтоогоогүй байсан бол 9 сар гэхэд 200 мянган хүн халдварт өртөж, маш олон мянган хүн амь насаа алдах байсан. Бид нар 7 сар гэхэд хөдөө гадаа явж зуны налгарыг мэдэрч чөлөөтэй байх боломжтой. Долдугаар сар гэхэд хэвийн амьдралдаа орох боломжтой. Тийм учраас вакцинжуулалтаа эрчимтэй хийхээр ажиллаж байна. Есдүгээр сар гэхэд бид халдвараа 90-ээс дээш хувьтай барьчихсан, дараад авна гэдэг тооцоололтой байгаа. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 7 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 9 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 9 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 10 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21