“Ардчилсан улсуудын холбоо” сангаас дэлхийн 50 орныг хамруулсан маш судалгаа явуулахад хүмүүсийн дийлэнх нь ардчилалд гол заналхийлэгч улсаар муу хэлэгддэг Хятад эсвэл Орос биш харин АНУ-ыг заажээ.
“Latana polling company”-ийн судлаачид дэлхийн 53 орны 53 мянган хүнийг хамруулсан судалгаа явуулсан. Ингэхэд судалгаанд оролцогчдын 81 хувь нь улс орондоо ардчилсан тогтолцоог хадгалж үлдээх нь нэн чухал гэж мэдэгджээ. Үүнтэй зэрэгцээ тухайн улсынх нь ардчилалд хамгийн ихээр заналхийлж байгаа улсыг нэрлэхийг хүсэхэд асуулгад оролцсон хүмүүсийн 44 хувь нь АНУ-ын улс орных нь ардчилалд хамгийн их аюул учруулж байгаа улс гэж хариулжээ. Хятадын ардчиллын гол дайсан гэж үздэг хүмүүс асуулгад оролцогсдын 38 хувь байсан бол 28 хувь нь Оросыг ардчиллын гол дайсан гэсэн байна.
Мөн асуулгад оролцсон хүмүүсийн 64 хувь эдийн засгийн тэгш бус байдлыг ардчиллын хамгийн гол дайсан гэж нэрлэсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна