Х.Нямбаатараас шууд асууя: Увс аймгийн цагдаагийн хоёр албан хаагч вакцинаас болж нас барсан уу?

Н.Мижидмаа
2021/05/10

Увс аймагт Вакцинд хамрагдсан цагдаагийн хоёр алба хаагч амиа алдсан гэх мэдээллийн талаар Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатараас манай сэтгүүлч Н.Өнөрцэцэг тодрууллаа.
Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Увс аймгийн цагдаагийн хоёр алба хаагч амиа алдсан мэдээллийг тодруулсан. Увс аймгийн цагдаагийн газрын харуулын ахлагч Л гэж хүн, 2016 онд зүрхний шигдээс гэдэг оноштой байсан. Улмаар эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс энэ хүнийг хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан гэдэг дүгнэлт гаргаад жилийн дараа эргээд цагдаагийн байгууллагад ажиллах боломжтой гэсэн дүгнэлттэйгээр орсон. Вакцинжуулалт дөрөвдүгээр сарын 06,07,08-ны өдрүүдэд вакцинжуулалт хийж байсан тухайн үеийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд оноштой хүмүүст энэ төрлийн вакциныг эмчийн заавар зөвшөөрлөөр өгч үзүүлнэ гэдэг тайлбар хэлээд гурван өдөр тариагүй. Ингээд дөрөвдүгээр сарын 09-ны өдөр эмчлэгч эмчээс зөвшөөрөл авлаа гэдэг өгүүлэлтэйгээр вакцинаа тариулсан. Улмаар энэ хүний биеийн байдал хүндэрч нас барсан гэдэг ийм мэдээлэл бий. Шүүх эмнэлгийн дүгнэлт эцэслэн гараагүй байна. Зүрхний ишмитэй эмнэлгийн хяналтад байдаг вакцины эсрэг заалттай хүн байсан.Хоёр дахь нь Увс аймгийн цагдаагийн газрын мөрдөгч нь мөн вакцины эсрэг заалттай ийм хүмүүс байсан. Увс аймгийн цагдаагийн газрын мөрдөгч Ц нь УБ-т нэгдүгээр эмнэлэгт яаралтайгаар шинжилгээ өгөөд эмчлэгдэх үедээ нас барсан. Чихрийн шижинтэй иргэн байсан. Одоогоор вакцинаас болсон гэх шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 9 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 11 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 11 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 12 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21