Хүүхдүүдийн аминд хүрсэн гэмт хэрэгтэн өлсгөлөн зарлажээ

Н.Мижидмаа
2021/05/14

ОХУ-ын Татарсаны нийслэл Казань хотын сургууль руу халдан гэм зэмгүй олон хүүхдийг аминд хүрсэн алуурчин Ильназ Галявиев гэгч нь түр саатуулах газар орж ирээд хоол идэхээс татгалзаж өлсгөлөн зарласан байна. Энэ тухай “Лента” сайт мэдээлжээ.

 

Алуурчин нь мөрдөн байцаагчийн асуултад хариулахдаа хэдэрлэн эсэргүүцэж байгаа ч өлсгөлөнтэй холбоотой ямар шаардлага тавиагүй гэж байна. 

 

Галявиевийг эмт хэрэг үйлдээд баригдсаны дараа эмч нар нарийвчилсан үзлэг хийхэд тархины эмгэг илрүүлсэн юм байна. Түүний төрөл садныхны ярьж байгаагаа Ильназ нь сүүлийн хэдэн сарын турш огцом ууртай болж, ойр дотнын хүмүүстээ түрэмгий авирлах болсон аж. Мөн тэрээр толгой нь хүчтэй өвдөх болсон тухай нэг бус удаа гомдоллож байжээ. 

 

Галявиев нь тавдугаар сарын 11-нд эцэгтэйгээ хэрэлдсэний дараа урьдчилсан бэлдсэн буугаа авч, өөрөө суралцаж дүүргэсэн 175 дугаар сургууль руу  дайрчээ. Дайралт хийхийн өмнө Галявиев нь нийгмийн сүлжээнд “Би одоо асар олон хог шаарыг ална” гэсэн мэдэгдэл хийж байршуулсан байсныг гэмт хэргийн дараа олсон байна. Тэр мэдэгдэл дээрээ Галявиев нь “Бурхан” гэсэн бичигтэй алчуураар толгойгоо ороосон байжээ. Тэрээр сургуулийн үүдээр ормогцоо шууд буудаж эхэлсэн байсан. Эхлээд сургуулийн хамгаалагч гэмт этгээдийг зогсоох гэж оролдсон ч тэр даруй бараг тулгаж байгаад буудсан. Харин энэ үеэр жижүүр эмэгтэй түгшүүрийн товчлуур дарж цагдаа, тусгай албадад дайралтын дохио өгч амжжээ. Ингэснээр цагдаагийн тусгай хүч богино хугацаанд сургууль дээр ирж гэмт этгээдийн саатуулаагүй бол өөр хэдэн хүүхдийн аминд хүрэх байсныг хэлэх хэцүү гэж хэргийн газар ажилласан шинжээчид мэдэгджээ. 

 

Ильназ Галявиев нь хамгаалагчийг буудсаны дараа гурван давхарт байсан анги руу дайран орж, хүүхдүүд рүү шууд буудаж эхэлсэн байна. Үүнээс болж дөрвөн хөвүүн, гурван охин гээд нийт долоон сурагч амиа алджээ. Буун дуунаар сургууль даяраа үймж, эмх замбараагүй байдал үүсжээ. Сургуулийн захирал дотоод сүлжээгээр хүүхдүүдийг ангиас гарахгүй байхыг анхааруулсан ч айсан хүүхдүүд цонхоор үсэрч эхэлсэн байна. Үүнээс болж олон хүүхэд хүнд гэмтжээ. Нийт 20 гаруй хүүхэд янз бүрийн гэмтэл авсан байна.

 

Цагдаагийн тусгай хүч Ильназ Галявиевийг богино хугацаанд аюулгүй болгосон. Баривчлагдах үеэр Ильназнь “Би Бурхан болж төрсөн. Үүнийгээ саяхан, хоёр сарын өмнө мэдэрсэн юм. Зунаас миний дотор мангас сэрсэн. Тэгээд би бүгдийг үзэн ядах болсон” гэх мэтээр элдэв зүйлс орилж байжээ. Мөн ээжгүй, ээжээс төрөөгүй гэж мэдэгдсэн байна. Анхны байцаалт авахад гэртээ тэсрэх бодис байршуулсан, Казанийн бусад сургуулиудад ч мина байршуулсан гэх мэт мэдэгдэл хийсэн. Үүний дагуу шалгаж үзэхэд азаар бүгд худал мэдээлэл байсан байна. 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ 4 цагийн өмнө
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм 9 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 12 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 13 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 14 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 14 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 15 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 17 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 18 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна Өчигдөр
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ 2026/06/19
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо 2026/06/19
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 2026/06/19
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 2026/06/19