“Хавана синдром”-д өртсөн хүний тоо 130-д хүрчээ

Н.Мижидмаа
2021/05/14

Хилийн чанадад ажиллаж байсан Америкийн дипломатууд, цэргийнхэн, тусгай албаны хүмүүс сүүлийн үед “Хавана хам шинж” буюу “Хавана синдром” гэж нэрлэгдсэн нууцлаг өвчинд нэрвэгддэг болоод байгаа юм байна. “The New York Times” сонины мэдээлснээр энэ нууцлаг өвчинд нэрвэгдсэн 60 ажилтан байгаа гэж үзэж байсан ч нарийвчилсан үзлэг хийхэд 130 гаруй ажилтан болсон байна.

 

Хамгийн анх энэ өвчин Куба дах Америкийн ЭСЯ-ны ажилтнууд өртсөн юм. Хавана дах элчний ажилтнуудад 2016 оны сүүлээс гэнэт сонсголгүй алдагдах, дотор муухайрах, толгой өвдөх, тэнцвэр алдах зэрэг шинж тэмдгүүд зэрэгцэн илрэх болжээ. Эдгээр шинж тэмдэг илэрхийн өмнө Америкийн ЭСЯ-ны ойролцоо хачин дуу авиа сонсогддог тухай ярих болсон бөгөөд “Associated Press” тэрхүү авианы бичлэгийг хүлээн авч шинжилгээ хийгээд “самбар хумсаараа маажиж хяхтнах дуутай зэрэгцээд өндөр давтамжтайгаар хүрэлзгэнийн сэрчигнэн чимээ” гэж дүрсэлж байжээ.

 

Америкийн Үндэсний тагнуулын алба энэхүү дуу авиа, түүнд өртсөн дипломат болон тагнуулын ажилтнуудын судалж байгаа юм. Тус албаны Аманда Шош энэ талаар ярихдаа “Өнөөдрийн байдлаар бидэнд эдгээр үйл явдлыг шалтгааны талаар тодорхой мэдээлэл алга байгаа тул ямар таамаг дэвшүүлэх нь хариуцлагагүй хэрэг болно” гэжээ. Үүнтэй зэрэгцээд Америкийн зарим хэвлэлүүд Оросын тусгай албад Америкийн тагнуулчдыг эсрэг нууц зэвсэг туршиж байгаа тухай дуулиан мэдээлэл тарааж эхэлсэн нь ямар ч нотлох баримтгүй юм. 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ 2 цагийн өмнө
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм 7 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 10 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 12 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 12 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 12 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 13 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 15 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 16 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна Өчигдөр
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ 2026/06/19
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо 2026/06/19
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 2026/06/19
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 2026/06/19