Хятадын тал Америкийн байлдааны усан онгоцыг хил зөрчсөн гэж буруутгав

Н.Мижидмаа
2021/05/20

Хятадын батлан хамгаалах яам АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний усан онгоцыг Параселийн арлуудын орчим Хятадын усан хилийг зөрчсөн гэж буруутгалаа. Үүнтэй холбоотойгоор Хятал нь АНУ-д эсэргүүцэл илэрхийлж мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд “Тавдугаар сарын 20-нд Америкийн Curtis Wilbur усан онгоц нь БНХАУ-ын Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр Хятадын Сиша олтиргийн дагуух усан хилийг хууль бусаар зөрчин нэвтэрсэн байна” гэжээ. Ингэж зөрчсөний дараа Хятадын байлдааны нисэх онгоц ба усан онгоцнууд Америкийн онгоцонд анхааруулга өгч тасралгүй мөшгөсөөр Хятадын усан хилийн бүсээс шахан гаргажээ.

 

Энд нэр гараад байгаа Өмнөд Хятадын тэнгис дэх Сиша олтриг буюу Параселийн арлууд, түүний ойролцоох Спартли олтриг нь олон улс орнуудын хувьд хэрүүлийн алим болж хувираад байгаа юм. Эдгээр олон жижиг арлууд нь Энэтхэгийн далай ба Номхон далайн арилжааны замуудын зангилаа дээр байрладгаас гадна хүрээлсэн эрэг орчмын ёроолд нь их хэмжээний газрын тос, эрдэс түүхий эд байгааг саяхнаас тогтоосон. Иймд эдгээр арлуудыг Хятад өөрийнх гэж цэргийн хүчээр хамгаалдаг бол Вьетнам мөн адил өөрийн газар нутаг гэж ширүүн тэмцэл явуулдаг. Үүнээс гадна эдгээр бүлэг арлуудын зарим нэлээдийг Бруней, Малайз, Тайвань, Филиппин зэрэг улсууд өөрийн газар нутгийн хэсэг гэж булаацалддаг юм. 

 

АНУ нь эдгээр арлуудын талаарх маргаанд хэн нэгнийх нь талыг илэрхий баримтлаад байдаггүй ч эдгээр арлуудыг ямар ч байсан БНХАУ-ын мэдлийнх гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд үе үе маргаантай арлуудын эрэг орчмын усаар зөрчиж, хятадуудын уур хилэнг бадраадаг.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 13 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 14 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 15 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 16 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21