Төв аймгийн нутгаар энэ сарын сүүлчээр зарим газраар хур тунадас орж, уулархаг нутгаар нойтон цастай, хүйтрэх төлөвтэй. Салхины хурд 14-16 м/секунд, нутгийн өмнөд хэсгээр түр зууртаа 18-20 м/секунд хүрч ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Харин зүүн аймгуудын нутгаар агаарын хэм 2-4 градус хүйтэрч зарим газраар хур тунадас орно. Салхи ихэнх нутгаар 14-16 м/секунд байх бөгөөд Арц богдын өвөр хоолойгоор 20-24 м/сек хүртэл ширүүсч шороон шуурга шуурахыг Цаг уур орчны шинжилгээний газраас сэрэмжлүүлж байна.
Тавдугаар сарын 25-нд нутгийн нутгийн зарим газраар, 26-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, 28-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо, 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 31-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна