Төрийн банк ажлын байр дэмжих зээлийг хэвийн олгож байна

Н.Мижидмаа
2021/05/04

Арилжааны банкууд дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 9146 зээлдэгчид 626.8 тэрбум төгрөгийн “Ажлын байрыг дэмжих зээл”-ийг олгоод байгаа аж. Зээлийг банкууд өөрийн эх үүсвэрээс олгож байгаа бөгөөд банк бүрийн эх үүсвэр харилцан адилгүй юм.

Сүүлийн өдрүүдэд иргэдээс “Ажлын байрыг дэмжих зээл”-г олгохгүй байна гэсэн шүүмжлэл ирж байгаатай холбогдуулан Төрийн банкны Бизнес хариуцсан дэд захирал Д.Сугараас тодруулга авахад:

Төрийн банк Ажлын байрыг дэмжих зээлийг хэвийн олгож байна. Манай банк дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 2945 харилцагчийн 120.5 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байна. Цаана нь 1540 зээлдэгчийн 138.6 тэрбум төгрөгийн зээл судлагдаж байгаа бөгөөд зарим зээлийн шийдвэр гарсан. Хоёрдугаар сарын 23-ны өдрөөс өнөөдрийг хүртэл манай банканд 12,259 харилцагчийн 1.1 их наяд төгрөгийн хүсэлт ирсэн. Хэдий хөл хориотой байгаа ч Төрийн банк харилцагчдын зээлийн судалгааг хийж, шийдвэрлэн ажиллаж байна” гэв.

 “Ажлын байрыг дэмжих зээл”-ийн хувьд иргэдийн дунд зөрүүтэй ойлголт яваад байгаа нь зарим зээлдэгчид тус зээлийг авч бизнесээ өргөжүүлэх зорилгоор үл хөдлөх хөрөнгө, тоног төхөөрөмж худалдан авах хүсэлт өгч байгаа юм. Гэтэл уг зээл нь КОВИД19 цар тахлаас шалтгаалж цалингаа тавьж чадахаа больсон, түрээсээ төлж чадахгүй байгаа, эргэлтийн хөрөнгийн дутагдалд орсон бизнесүүдэд үйл ажиллагаагаа зогсоохгүй явуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой зээл юм. Иймд зээл авах хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгжүүд зээлийн зориулалтдаа тааруулж, зээл авах хүсэлтээ гаргахыг арилжааны банкууд болон Монголын банкны холбооноос уриалж байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 7 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 8 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 8 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 9 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21