НЭМГ: Сүрьеэгийн өвчлөл ЕБС-иуд болон гэр бүлийн хүрээнд голомтлон гарч байна

Н.Мижидмаа
2021/06/02

Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв, “Глобаль” сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй “Сүрьеэ - Ковид-19 халдвар” илрүүлэг үзлэгийн төслийн нээлт өнөөдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны “Нэмүүлэн” өрхийн эрүүл мэндийн төвд боллоо.


Тус үйл ажиллагаанд ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан, НЭМГ-ын дарга Б.Бямбадорж болон холбогдох албаны хүмүүс оролцлоо. Түүнчлэн “Глобаль” сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн төсөлд Монголын өрхийн анагаах ухааны эмч, мэргэжилтнүүдийн холбоо, Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг, Сумын эмч мэргэжилтнүүдийн холбоо, Монголын улаан загалмайн нийгэмлэг зэрэг байгууллага хамтран ажиллаж байн


Манай улс сүрьеэгийн өвчлөл өндөртэй 22 орны нэгд тооцогддог бөгөөд хүн амын дунд сүрьеэ өвчний бодит тархалтыг тогтоох үндэсний судалгаагаар 100 мянган хүн амд 428 тохиолдол бүртгэгдэж, тархалтын түвшнээр 10 дугаарт эрэмбэлэгдэж байна. ДЭМБ-ын хийсэн тооцооллоор, жил бүр 12.000 сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэхээс эрүүл мэндийн байгууллагууд зөвхөн 1/3 буюу 4000 гаруй тохиолдлыг л илрүүлж байгаа юм.


Сүүлийн жилүүдэд сүрьеэгийн өвчлөл ЕБС-иудад голомтлон гарах болсон төдийгүй гэр бүлийн хүрээний хавьтал, сүрьеэгийн халдвар авах эрсдэлт бүлгийн хүн амын дунд өвчлөл нэмэгдэж буй нь иргэдийг сүрьеэ өвчний илрүүлэг үзлэгт өргөн хамруулж, оношилсон тохиолдолд цаг алдалгүй бүрэн эмчлэх нэн шаардлагатай байгааг харуулж байна.


Дэлхий нийтээрээ коронавируст (КОВИД-19) цар тахлын халдвартай тэмцэж байгаа энэ үед эрүүл мэндийн салбар бусад тусламж үйлчилгээг орхигдуулалгүй ард иргэдэд үзүүлж байгаа хэдий ч 2020 онд нийт 58.046 (2019 онд 215.010) иргэнийг сүрьеэгийн эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд хамруулж 294 тохиолдлыг илрүүлсэн нь 2019 онтой харьцуулахад 3.7 дахин буурсан үзүүлэлттэй байна.


2021 оны 2, 3, 4 дүгээр улиралд зохион байгуулах “Сүрьеэ - Ковид-19 халдвар” илрүүлэг үзлэгт ШШГЕГ-ын харьяа 23 хорих анги, аж ахуй нэгж байгууллагын ажилтан албан хаагч, ЕБС-ийн багш ажилтан, сурагч болон хороодын эрсдэлт бүлгийн иргэдийг хамруулах бөгөөд нийслэлийн хэмжээнд 95.700, улсын хэмжээнд 130.403 хүнийг хамруулахаар төлөвлөжээ.


Сүрьеэгээр өвчлөх эрсдэлт бүлгийн хүн амыг сүрьеэ болон коронавируст (КОВИД-19) халдварын илрүүлэг үзлэгт хамруулж, эрт оношилж, хугацаа алдалгүй эмчилгээнд хамруулснаар хүндрэл, нас баралтаас урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой юм.

Эх сурвалж: НЭМГ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 18 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 20 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 21 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21