Д.Загдраднаа: Замыг засахад улсаас мөнгө гарахгүй, гүйцэтгэгч компани өөрийн хөрөнгөөр 100 хувь хийнэ

Н.Мижидмаа
2021/06/02

Хөшигийн хөндийн нисэх буудал ирэх 7 дугаар сард ашиглалтад орно. Гэтэл нисэх буудлыг ашиглалтад оруулаагүй байхад хурдны зам ашиглаж болохооргүй байдалд хүрч, зорчиход эрсдэлтэй нөхцөл үүссэн байгаа юм. Энэ байдалтай холбогдуулан Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдээлэл хийлээ.

Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын зохицуулалтын газрын дарга Д.Загдраднаа: Барилгын ажил 2019 оны есдүгээр сард дууссан. Тус замын хагарал өнгөрсөн жилээс эхлэн хагарч эхэлсэн. Өнгөрсөн жил нарийхан хагарал байхад нь гагнаас хийсэн байсан ч энэ жил нэмж хагарсан байна. Эвдрэлийн шалтгааныг тогтоохоор Зам тээврийн, хөгжлийн яам гүйцэтгэгч болон төслийн зөвлөгч компанитай хамтран ажлын хэсэг ажиллаж байна. Одоогийн байдлаар зам хагарсан шалтгаан нөхцөл тогтоогдоогүй байна. Хагарлыг хэрхэн засах талаар гүйцэтгэгч компани аргачлал төлөвлөгөөгөө гаргаад ажиллаж байна. Улсаас ямар нэг мөнгө гарахгүй гүйцэтгэгч компани өөрийн хөрөнгөөр 100 хувь  хийнэ.Гүйцэтгэгч компаний баталгаат засварын хугацаа гурван жил буюу 2022 оны есдүгээр
сард дуусна. Замд эвдрэл гарсан нь гүйцэтгэгч компанийн 100 хувь буруу гэж үзэж байгаа.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ 21 цагийн өмнө
Богд хааны ордон музей “Бат-Оршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэн дэлгэжээ 21 цагийн өмнө
Н.Энхболд: Монгол өв соёлоо тээж, жороо морио унах дуртай 21 цагийн өмнө
Д.Төмөрхүлэг: Үндэсний бөхөөр барилдах дуртай. Хаана наадам болно тэнд очоод барилддаг даа 21 цагийн өмнө
Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа 23 цагийн өмнө
Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно 23 цагийн өмнө
​ “GS25” сүлжээ дэлгүүр 2497 ажилчдынхаа дунд “Rise Together 2025” уралдааныг зохион байгуулжээ Өчигдөр
Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засварын хүрээнд өнөөдрөөс зам хаана Өчигдөр
Пи Си Молл ХХК "ТОП 100 аж ахуйн нэгж"-ийн дахин шалгарлаа Өчигдөр
Толгойтын спорт цогцолборын барилгын ажил 75 хувьтай байна Өчигдөр
​“Нэткапитал Финанс Корпораци” Монгол Улсын ТОП 100 ААН‑ийн нэгээр шалгарч, салбартаа тэргүүллээ Өчигдөр
Ерөө голд нэг иргэн живж, амиа алджээ Өчигдөр
ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ Өчигдөр
Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянгыг давжээ Өчигдөр
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Өчигдөр
​Алдарт Yoshinoya сүлжээ тав дахь салбараа ITC төвд нээлээ Өчигдөр
Ц.Оюунсүрэн: Миний хань О.Гантулга, дүү Ц.Содномдоржтой улсын наадамд хоёр удаа таарч барилдсан Өчигдөр
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно Өчигдөр
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна 2025/07/03
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа 2025/07/03