​Байдены шийдвэр Украйны Ерөнхийлөгчийг гайхшруулжээ


Байдены албан ёсоор мэдэгдсэнчлэн АНУ нь Оросын “Умардын урсгал-2” шатдаг хий дамжуулах хоолойн эсрэг цаашид хориг арга хэмжээ татгалзаж байгаад Украйны Ерөнхийлөгч ихэд гайхширсан байна. Тэрээр ням гарагт “Axios” сайтад ярилцлага өгөхдөө “Би “Умардын урсгал-2”-той холбоотой зүйлс дээр АНУ нь манай сүүлчийн найдвар мөн гэдэгт би чин сэтгэлээсээ итгэж байсан. Тийм ч учраас бид маш ихээр гайхшираад байна” гэжээ.

 АНУ нь цаашид Орос ба Германы төслийн эсрэг хориг арга хэмжээ авахгүй гэдгээ Украйнд урьдчилж хэлээгүй явдлыг ойлгохгүй байгаагаа Украйны Ерөнхийлөгч хэлжээ. Тэрээр “Би олон удаа балмагдсан. АНУ –ын шийдвэрээс гадна энэ тухай хэвлэлээс олж мэдсэн нь хоёр дах гэнэтийн  бэлэг болсон” гэжээ. Энэ бүх шийдвэрүүд нь АНУ нь Украйныг ямар ч тохиолдолд огтхон ч гуйвалгүйгээр дэмжинэ гэсэн итгэлийг алдагдуулж байна гэдгийг Зеленский онцолсон байна.

 Харин шинжээчид, судлаачид Байденыг ийм шийдвэр гаргасанд огтхон ч гайхахгүй байгаа юм байна. Хийн хоолой баригдаад бараг дуусаж байгаа болохоор цаашид хориг арга хэмжээ авах нь Европ дах Америкийн гол түнш Германыг өөрөөсөө түлхэж, Америкаас үл хамаарсан бие даасан бодлого явуулахад хүргэнэ гэж тооцсон тул аргагүйн эрхэнд хийн хоолойн эсрэг хориг арга хэмжээ авахгүй байхаар шийдсэн аж. Украйны тухайд гэвэл энэ улсын эрх ашиг нь Америкийн бодлоготой зөрчилдсөн тул америкчууд ямар ч эргэлзээгүйгээр гагцхүү өөртөө ашигтай шийдвэр гаргасанд гайхах зүйлгүй гэжээ. Харин шийдвэрийнхээ талаар Украйнд урьдчилан мэдэгдээгүй тухайд гэвэл урьдчилан мэдэгдэх нь нэгэн төрлийн зөвшөөрөл авч байгаа хэрэг бөгөөд зиндаа адил улсууд эсвэл дагуул улс нь ноёлогч улсдаа хийдэг зүйл гэдгийг судлаачид онцолж. Украйн ба АНУ гэсэн харилцаа нь зиндаа адил улсуудын харилцаа огт биш, АНУ нь бодит байдал дээр Украйныг гаднаас шууд удирдаж байдаг гэж болохоор тул америкчууд шийдвэр гаргахаасаа өмнө Украйнд урьдчилан мэдэгдэнэ гэдэг ажил олгогч нь сахилга батын зөрчил байнга гаргадаг ажилтнаасаа зөвшөөрөл авсантай адил байж боломгүй хэрэг гэж зарим судлаач тодорхойлжээ.

 Мөн зарим судлаачийн ёжилж байгаагаар Оросыг шатдаг хийгээ Баруун Европт гуравдагч улсын нутгаар дайруулалгүй буюу Украйны нутгаас гадуур Балтын тэнгисийн ёроолоор хоолой тавихад хүргэсэн улс нь Украйн өөрөө гэнэ. Анх Ющенког АНУ-ын дэмжлэгтэйгээр улбар шар хувьсгал хийж төрийн эрхэнд гарсны дараанаас АНУ-ын ил далд зааврын дагуу Оросыг Европын хувьд найдваргүй түнш болгон харагдуулах янз бүрийн алхам хийж эхэлсэн юм. Өөрөөр хэлбэл Европыг чиглэсэн шатдаг хийн дийлэнх хоолой газар нутгаар нь дамжин өнгөрдөг гэдэг давуу талаа урвуулан ашиглаж эхэлсэн. Украйн нь шатдаг хийн дамжин өнгөрөх хөлсийг огцом нэмэх, Европ рүү яваа хийнээс замаас нь өөрийн хэрэгцээнд дураараа авах, янз бүрийн маргааны үеэр хийн хоолойг тас хааж, Оросыг хийг Европ руу бүр явахгүй болгохоор сүрдүүлэх гэх мэт арга хэмжээг удаа дараалан авч байсан гэжээ. Гэтэл хийн хоолойн замд байдаг Польш, Беларус гэх мэт бусад улсууд хэзээ ч Украйнтай адил авир гаргаж байгаагүй юм. АНУ-д занараас шатдаг хий олборлох шинэ технологи нэвтрүүлэн дэлхийд хамгийн их хий олборлогч улс болж хувирсны дараа байдал бүр ноцтой болсон. Баруун Европ нь шатдаг хийг найдвартай нийлүүлэх түнштэй болохын тулд хийн хоолойгоо хэзээ ч хаалгаж магадгүй Оросын оронд АНУ-аас шатдаг хий авч эхэлж магадгүй болсон. Ийм нөхцөлд оросууд тэнэг хүмүүс биш тул цаашдаа ааш нь олдохгүй эрх хүүхэд шиг авирлах украйнчуудаас болж Баруун Европ гэсэн асар том зах зээлээ АНУ-д алдахыг хүсээгүй тул арга буюу Балтын тэнгисийн ёроолоор хоолой тавьж, гуравдагч улсаас үл хамааран хийгээ Европт шууд нийлүүлдэг болох нь зөв гэсэн шийдвэр гаргаж, түүнээ хэрэгжүүлж эхэлсэн аж. Удалгүй “Умардын урсгал-1”-ийг ашиглалтад оруулсан. Харин одоо “Умардын урсгал-2”-ыг ашиглалтад оруулснаар Орос нь Баруун Европ руу нийлүүлж байгаа бүх шатдаг хийгээ Украйнаас огтхон ч үл хамаарсан байдлаар шууд нийлүүлэх боломжтой болж байгаа юм. Цаашдаа Украйны нутгаа хийгээ дамжуулахаа бүрэн зогсооно гэдгээ ч удаа дараалан мэдэгдэж байсан. Эндээс хожих нь Орос ба Герман тэргүүтэй Баруун Европ бол Украйн нь транзит улс гэж жил болгон зүгээр сууж байгаад 3-5 тэрбум евро авдаг байснаа нэг мөр алдаж байгаа юм. Ингээд зогсохгүй Украйн нь геополитикийн хувьд ямар ч нөлөөгүй, онц ач холбогдолгүй улс болж хувирч байгаа гэдгийг судлаачид онцолж байна.

 Майдан хувьсгалын дараагаар газар нутгийн нэг хэсгээ алдаж, иргэний дайн дэгдсэний улмаас эдийн засгийн гүн хямралд орсон Украйны хувьд жил болгон авдаг 3-5 тэрбум евро цаашид авахгүй гэдэг нь том цохилт. Өмнө нь хийн хоолойн эсрэг АНУ-аас авч байгаа хориг арга хэмжээний ачаар транзит улс хэвээр байж, оросуудаас  мөнгө зүгээр авдаг хэвээр байна гэж найдаж байсан нь ийнхүү талаар болж байгаа тул Ерөнхийлөгч Зеленский балмагдахаас өөр аргагүй юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ 1 цагийн өмнө
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм 6 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 8 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 10 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 10 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 11 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 11 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 13 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 14 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна Өчигдөр
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ 2026/06/19
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо 2026/06/19
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 2026/06/19
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 2026/06/19