​ Мафийн толгойлогч амиа алдсанаас болж энгийн иргэд гэрээсээ гарч чадахгүй болжээ

Н.Мижидмаа
2021/06/10

Бразилийн Манаус нэртэй сая гаруй хүн амтай хотын амьдрал сүүлийн хэдэн өдрийн турш зогсонги байдалд орж, оршин суугчид нь гэрээсээ гарахгүй болсон тухай “The Guardian” сонин бичсэн байна. Яагаад гэтэл цагдаа нар тусгай ажиллагаа явуулах үеэр тус хотод бүгсэн хар тамхины мафийн босс “Дадиньно” хочтой Эрика БатистуКосту гэгчийг устгасан байна. Үүний хариуд түүний гар хөл болсон хүмүүс хотын удирдлагын эсрэг дайн зарлажээ. Тэд цагдаагийн газрууд, хотын мэдлийн, үйлчилгээний төвүүд рүү дайрч, нийтийн тээврийн автобус, хотын оршин суугчдын хувийн машиныг зогсоож шатааж, галдаж эхэлсэн байна. Ийм балмад үйлдлээс болж хотын удирдлагууд сургууль, корона вирусийн эсрэг вакцин хийх төвүүд гэх мэт хүн олноор цугладаг газруудыг хааж эхэлсэн байна. 

 

Хөл хорио нь хар тамхи түгээх тогтсон зам харилцааг хааж, үнийг өсгөснөөр түүнийг наймаалдаг мафийнхан асар их ашиг олох болж, зарим газар энэ мэт эрээ цээргүй аашлах болжээ. Үүнээс өмнө гуравдугаар сард Италийн мафийн бүлэглэлүүд давраад түргэний машин, цагдаагийн машиныг тусгай дуут болон гэрлэн дохиолол ашиглахыг хориглож, ашиглавал шийтгэнэ гэж сүрдүүлэх болсон хэрэг гарч байжээ. Түргэний тэрэг тусгай дуут дохио дуугарган давхихаар үйлчлүүлэгчид нь айж зугтаад хар тамхиа борлуулж чадахгүй их алдагдал хүлээх болсон ийм сүрдүүлэн тараасан гэнэ. Сүүлд гэхэд л Неаполь хотод дуудлагаар явж байсан түргэний машиныг мотоцикл унасан зэвсэгт этгээдүүд сүрдүүлж байгаад дуут дохиог нь унтраалгаж, ахин тэдний дүүргээр дуут болон гэрлэн дохиотой явбал ална гэж сүрдүүлжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ 1 цагийн өмнө
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм 6 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 8 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 10 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 10 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 11 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 11 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 13 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 14 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна Өчигдөр
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ 2026/06/19
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо 2026/06/19
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 2026/06/19
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 2026/06/19