Европын холбооны парламент цаашдаа иргэдийг коронавирусийн эсрэг вакцин тариулсан гэрчлэх тусгай “вакцины паспорт” буюу тоон сертификат нэвтрүүлэхийг дэмжжээ. Энэхүү дижатл сертификат нь COVID-19-ийн эсрэг вакинцжуулалтад хамрагдсан байдал ба хамгийн сүүлд хийлгэсэн “PCR” шинжилгээний хариуны тухай эсвэл өвдөөд бүрэн эдгэрсэн тухай мэдээлэлтэй байх аж.
Паспортыг долоодугаар сарын 1-ээс нэвтрүүлж эхлэх бөгөөд одоо зарим газар туршилтын журмаар хэрэглэж байгаа юм байна. Европын холбоо нь өнгөрсөн тавдугаар сараас эхлэн вакцины бүх тунг хийлгэсэн хүмүүсийг гишүүн улсуудаар чөлөөтэй аялахыг зөвшөөрөх тухай ярьж эхэлсэн нь ийнхүү ийм замаар хэрэгжиж байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна