БНСУ-ын Ерөнхийлөгч нөхцөл байдал хэвийн болбол Монгол Улсад айлчлахаа хэлжээ

О.Шүрэнцэцэг
2021/09/11

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-тэй  дээд түвшний цахим уулзалт хийж, хоёр улсын харилцаа “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрсэн тухай бид мэдээлсэн. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа БНСУ-д айлчлах үеэрээ уулзсанаас хойш БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-тэй хоёр дахь удаагаа уулзсан нь энэ юм. 

Тэгвэл хоёр орны төрийн тэргүүн нарын уулзалтын талаар БНСУ-ын мэдээллийн топ сайтуудад онцлон мэдээлсэн байна. 

Тухайлбал, “news.nate.com” сайтад БНСУ-ын Ерөнхийлөгч нөхцөл байдал хэвийн болбол Монгол Улсад айлчлахаа илэрхийлсэн гэдгийг онцлон мэдээлжээ. 

Харин “hani.co.kr” сайтад “БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн: "Хойд Солонгосыг бүс нутгийн яриа хэлэлцээнд оролцуулахад чухал үүрэг гүйцэх улс бол Монгол байх болно гэж найдаж байна" хэмээн хэлснийг онцолжээ. 

“Etoday.co.kr” сайтад БНСУ, Монгол Улс нь “1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойш 30 жилийн хугацаанд хоёр улс - улс төр, эдийн засаг, соёл урлаг, боловсон хүчний солилцоо зэрэг төрөл бүрийн салбарт найрсаг, хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэнд талархаж байгаагаа илэрхийлээд "Стратегийн түншлэл" болгон сайжруулах талаар ярилцлаа” хэмээн мэдээлэв. 

Мөн “etnews.com” сайтад “БНСУ болон Монгол Улс эко орчныг бүрдүүлэх, технологийн дэвшилд хамтын ажиллагааг эрчимжүүлнэ. Монгол Улс эко хот, ухаалаг хот байгуулах, ложистикийн дэд бүтцийг бий болгоход хамтран ажиллана. Хоёр улсын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд сайжруулан хөгжүүлэхээр тохиров” хэмээн дурдсан байна. 

Эх сурвалж:

https://www.hani.co.kr/arti/po...

https://www.etoday.co.kr/news/...

https://www.etnews.com/2021091...


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​“Дижитал Концепт” компани Монгол Улсын "ТОП 11 дэх аж ахуйн нэгж"-ээр шалгарлаа 3 цагийн өмнө
“Хүүхдийн спорт цогцолбор"-ын барилгын ажил эхэллээ 4 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК ТОП-100 ААН-д дахин шалгарч, амжилтаа бататгалаа 4 цагийн өмнө
Ерөнхийлөгчийн эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 4 цагийн өмнө
Премиум нэксус ХК монгол улсын топ-100 аж ахуйн нэгжээр 6 дахь удаагаа шалгарч 7-р байранд эрэмбэлэгдлээ 4 цагийн өмнө
“Зүүн хойд азийн соёл судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 6 цагийн өмнө
Эрчим хүчний салбарын тогтвортой хөгжлийг дэмжих хүрээнд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 6 цагийн өмнө
Ш.Эрдэнэбат: Ноолуурыг эс тооцвол арьс ширийг хогийн цэг дээр хаяж байна 7 цагийн өмнө
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК анх удаа төрийн өмчит топ-10 аж ахуйн нэгжийн 6 дугаарт эрэмбэлэгдлээ 7 цагийн өмнө
ХААН Банк "ТОП-100 аж ахуйн нэгж"-ийн 3-рт эрэмбэлэгдлээ 7 цагийн өмнө
ГРИЙН ГРУПП ТОП-100 ААН-ийн 47-р байрт шалгарлаа 9 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 16 иргэний амь насыг авран хамгаалжээ 10 цагийн өмнө
“Улаанбаатар Амазонс” баг хоёрдугаар байр эзэллээ 10 цагийн өмнө
“Сэлбэ дэд төв”-ийн орон сууцнуудын ахуйн хэрэглээний усыг зэс шугам хоолойгоор холбож шийднэ 11 цагийн өмнө
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана 11 цагийн өмнө
Дөрвөн дүүрэгт 17:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлана 11 цагийн өмнө
Өнөөдөр Улаанбаатар хотод 60% бороотой 12 цагийн өмнө
DUUREN CUP 2026: Монголын esport-ийн шинэ авьяастнуудыг нээх боломж Өчигдөр
Улаанбурхан өвчний гурван шинэ тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Төвийн аймгууд болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр