Л.Энх-Амгалан: Эрдэнэт, Дархан, Өмнөговь аймагт МУИС, ШУТИС, ХААИС-ийг байгуулна

Н.Мижидмаа
2021/10/20

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө. 

Тэрбээр  "Өмнө нь Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт их, дээд сургуулиудын салбар сургуулиудыг нүүлгэх тогтоол гарч байсан. Харамсалтай нь, амьдралд хэрэгжээгүй. Учир нь механик шийдвэр, нүүдэл байсан гэж ойлгож болно. Асуудлыг цогцоор нь харж чадаагүй учир хөдөө орон нутагт чанартай  боловсрол олгодог тогтолцоо бий болгож чадаагүй.Монгол Улсад 88 их, дээд сургуулийн 150 мянган оюутан байдгаас 143 мянга нь нийслэлд сурдаг бол үлдсэн 7-8 мянга нь хөдөө орон нутагт суралцаж байгаа тоон мэдээлэл байна.Тиймээс цаашдаа бид хөдөө орон нутгийн их, дээд сургуулийг хөгжүүлж, нийслэлийн төвлөрлийг сааруулна. Төгссөн оюутнуудын хэдэн хувь нь ажлын байртай болж байгааг судалж, тухайн сургуулийн чанарыг мөшгих замаар тодорхойлно. Хөдөө орон нутагт ажиллаж байгаа их, дээд сургуулийн багш нарын цалин тухайн аймаг, сумдын дунд сургуулийн багшийн цалингаас доогуур байна.

Эрдэнэт, Дархан, Өмнөговь аймагт сургалт, судалгааны цогцолбор байгуулж 10-15 мянган оюутныг сургах ШУТИС, ХААИС-ийг байгуулна. Хэрэв энд уул уурхайн мэргэжлийн хөтөлбөртэй болбол Улаанбаатарын их, дээд сургуулиудад хөтөлбөрийн давхцал гаргахгүй. Одоогоор Эрдэнэт, Дарханд оюутны дотуур байр, сургуулийн барилгын ердөө гуравны нэгийг ашиглаж байна. Тиймээс хичээлийн байруудыг өргөтгөл хийх замаар байгуулна. Харин Өмнөговь аймагт шинэ цогцолбор барина.

Мөн ахлах сургуулийн төрөлжсөн сургууль, МСҮТ, коллеж хэлбэрээр сургалтын хэлбэртэй байх болно. Улаанбаатарт авдаг дээд боловсролын сургалтын чанарыг хөдөө орон нутагт ч авах боломжийг бүрдүүлнэ. Оюутныг төгсөхөөс өмнө ажлын байртай болгодог сургуулиуд ч бий.

Хөдөө орон нутгийн их, дээд сургуульд суралцах оюутанд Боловсролын зээлийн сангаас тэтгэлэг, хөнгөлөлттэй зээл олгоно. Хөдөө орон нутагт ажиллаж байгаа их, дээд сургуулийн багш нарын цалин тухайн аймаг, сумдын дунд сургуулийн багшийн цалингаас доогуур байна. Тиймээс тэдний нийгмийн баталгааг дээшлүүлэх ипотекийн зээл олгох, цалин урамшууллыг нэмэх гэх мэт цогц хэлбэрээр асуудлыг шийдвэрлэх болно" гэлээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 3 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 5 цагийн өмнө
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 20 цагийн өмнө
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 21 цагийн өмнө
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 22 цагийн өмнө
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 22 цагийн өмнө
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 22 цагийн өмнө
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн Өчигдөр
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа Өчигдөр
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/01
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 2026/07/01
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/01
Говь-Алтай, Баянхонгор аймгуудад аагим халж, +40 хэм хүрнэ 2026/07/01
Энэ жилийн наадамд 1,024 бөх барилдана 2026/06/30