Л.Мөнхбаатар: Яамдууд бодлого боловсруулах боломжийг бүрдүүлж аж ахуйн ажлаас нь салгах хэрэгтэй


УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.21\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг батлах эрх нь засгийн газарт бий. Нөгөө талаас Засгийн газар өөрийн зорьж байгаа зорилго зорилт, мөрийн хөтөлбөрөө ямар бүрэлдэхүүнтэй хэрэгжүүлэх вэ? гэдэг нь Ерөнхий сайдын эрх мэдлийн асуудал. Засгийн газар өөрийнхөө тэргүүлэх гэж үзэж байгаа чиглэлээрээ яамдаа байгуулах нь зүйтэй. Яамны тоо чухал биш. 

Цаашдаа ч гэсэн хэрэгцээтэй гэж үзвэл яамдыг нэмэх хэрэгтэй. Үнэхээр нийгэмд хэрэгцээтэй, шаардлагатай асуудлыг шийдвэрлэж чадаж байвал яам нэмэх нь зүйтэй. Хоёр яам нэмэгдэж байна. 1924 онд анх үндсэн хуулийг батлаад байгуулж байсан яамдын нэг бол холбооны яам. Харилцаа холбооны яам 100 жилийн түүхтэй. Сүүлийн хэдэн жил агентлагийн статустай ажиллаж ирсэн. Энэ харилцаа холбоо бол том салбар. Тэр дотроо цахим хөгжил гэдэг зүйл дэлхий нийтийн чиг хандлага. Мэдээллийн технологид суурилсан эдийн засаг, нийгмийн хөгжил бий болсон. Бид олон жил санхүү төсөв, эдийн засгийн бодлого төлөвлөлтийн  асуудал нэг гарт байсан дутагдалтай. Төсвийн асуудалд хөгжлийн бодлого нь уялдаж төлөвлөлтийн асуудал нь дандаа хоцорч ирсэн. Үүнийг салгаж агентлаг болгосон. Одоо яам болгож байна. Үүнийг дэмжиж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 3 цагийн өмнө
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 19 цагийн өмнө
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 20 цагийн өмнө
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 20 цагийн өмнө
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 21 цагийн өмнө
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 21 цагийн өмнө
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 23 цагийн өмнө
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн Өчигдөр
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа Өчигдөр
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/01
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 2026/07/01
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/01
Говь-Алтай, Баянхонгор аймгуудад аагим халж, +40 хэм хүрнэ 2026/07/01
Энэ жилийн наадамд 1,024 бөх барилдана 2026/06/30