С.Ганбатыг Р.Чингисээр солих сураг байна

Н.Мижидмаа
2021/10/22

Энэ сарын 15-нд "Зайсан Хилл"-д Камертон хамтлагийн тоглолт болсон. Тоглолтын үеэр 500-600 орчим иргэнийг цуглуулсан гэх мэдээлэл байдаг.

 Цар тахлын нөхцөл байдал амаргүй байгаа энэ үед хариуцлага алдсан Шуурхай штабын даргыг ажлаас нь чөлөөлнө гэж Хотын дарга Д.Сумъяабазар хэвлэлийн хурлын үеэр хэлсэн байдаг. Тэгвэл энэ дагуу Шуурхай штабын дарга Нийслэлийн  Засаг даргын Нэгдүгээр орлогч Р.Чингист хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлсөн байна.

 Харин түүнийг Цагдаагийн Ерөнхий газрын харьяа дотоодын цэргийн штабын даргаар томилогдоно гэх мэдээлэл байгаа юм.

Энэхүү албан тушаалд бригадын генерал Сийлээгийн Ганбат ажилладаг. 

 С.Ганбат гэж хэн бэ?
  • Энэ оны тавдугаар сард “Бригадын генерал” цол хүртсэн нь цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас төрсөн 16 дахь генерал болсон. С.Ганбат нь цагдаа, дотоодын цэргийн байгууллагад тасралтгүй 35 жил ажилласан туршлагатай. Эрүүгийн цагдаагийн газарт төлөөлөгчөөс авахуулаад, тасаг, хэлтсийн дарга, сүүлд Эрүүгийн цагдаагийн газрын даргаар хүртэл ажиллаж байсан мэргэжлийн эрүүгийн тагнуулын ажилтан юм. Тэрбээр Баянхонгор аймгийн харъяат, Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар нарын ойрын хүн гэгддэг. С.Ганбат нь энэ жил МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар "бригадын генерал" цолыг хүртсэн. Өнгөрсөн долдугаар сард С.Ганбатыг ТЕГ-аас баривчилж, 461-р ангид цагдан хорьсон байдаг. Тодруулбал, түүнийг төрийн нууц задруулсан, хууль бусаар гүйцэтгэх ажиллагаа явуулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх зэрэг үндэслэлээр шалгасан гэх эх сурвалжийн мэдээлэл бий. 
Хариуцлага алдсан гэх шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдсөн ч албан тушаалын "буухиа" тасардаггүй Р.Чингис гэж хэн бэ?

Түүнийг энэ оны хоёрдугаар сард  Нийслэлийн  Засаг даргын Нэгдүгээр орлогчийн албан тушаалд томилж байв. 

  • Чингис нь 1989 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны академи төгссөн бөгөөд Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар ажиллаж байсан.
  • 2004 онд АНУ-ын Колорадогийн их сургуулийг төгссөн.
  • 2012 онд ЦЕГ-ын дэд дарга, 2014-2016 онд ЦЕГ-ын даргаар ажиллаж байжээ.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 3 цагийн өмнө
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 19 цагийн өмнө
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 20 цагийн өмнө
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 20 цагийн өмнө
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 21 цагийн өмнө
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 21 цагийн өмнө
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 23 цагийн өмнө
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн Өчигдөр
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа Өчигдөр
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/01
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 2026/07/01
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/01
Говь-Алтай, Баянхонгор аймгуудад аагим халж, +40 хэм хүрнэ 2026/07/01
Энэ жилийн наадамд 1,024 бөх барилдана 2026/06/30