Архангай аймгийн Хангай сумаас баруун зүгт 26 километрын зайнд өнөөдөр дахин 3,9 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлт Улаанбаатарын цагаар 14:59:16 цагт буюу өнөөдөр өглөө болсон газар хөдлөлтөөс хойш таван цагийн дараа болсон байна.
Эхний газар хөдлөлт өнөө өглөө Улаанбаатарын цагаар 09:04:56 цагт Архангай аймгийн Хангай сумаас баруун урд зүгт 32 километрын зайнд болсон байна.
Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 47.74 99.03
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна