Грекийн Засгийн газар COVID-19-ийн вакцинаас болж мухардалд оржээ

Н.Мижидмаа
2021/11/09

Грект COVID-19-ийн эсрэг вакцинтай холбоотой хүний санаанд огт оромгүй парадокс байдал үүсээд байгаа тухай тус улсын сонин хэвлэлүүд шуугьж байна. Энэ хэрэгт вакцинжуулалтын эсэргүүцэгчид ба дэмжигчид, алсын хараа ба авлига гээд юм болгон холилдож, учрыг нь олох тун бэрх нөхцөл байдал бий болжээ. 

Грект вакцин хийдэг 2000 орчим төв үйл ажиллагаа явуулдаг аж. Гэтэл сэтгүүлчид мөрдлөг явуулаад ийм 200 орчим төвд ажилладаг эмч, сувилагч нар хууль бус зүйл хийж байсныг хөдөлшгүй баримтаар тогтоосноор хамаг хэрэг эхэлжээ. Ердийн л нэг авлигын хэрэг онц сонин зүйлгүй мэт санагдаж болох. 

 Гэтэл нарийн судлаад үзтэл Грекийн том үйлдвэр, компаниуд ажилтнуудаасаа вакцинжуулалтад заавал хамрагдахыг шаардах болсноор хамаг ээдрээ эхэлжээ. Вакцинжуулаагүй бол торгууль төлнө. Грект дэлхийн бусад улс орнуудад байдаг шиг вакцинжуулалтыг эсэргүүцдэг, үгүйсгэдэг олон мянган хүн байдаг. Тэд вакцинжуулалтыг хүлээн зөвшөөрдөггүй, үгүйсгэдэг хэдий ч 1500 еврогийн торгууль төлөх сонирхол ер байгаагүй тул вакцинжуулалтын төвийн эмч нарт авлигал өгч асуудлыг шийдэх мэргэн арга олжээ.

 Тэд эмч сувилагч нарт 400 евро төлөхөөр нөгөөдүүл нь COVID-19-ийн эсрэг вакцины оронд ердийн физиологийн уусмал буюу манайхны ярьдаг “0,9” хийх ч вакцинжуулалтад хамрагдсан гэх сертификат өгөх ёстой байж.

 Гэвч грекч эмч нар цар тахлын тархалтад туйлын хариуцлагатай ханддаг байсан тул вакцин тариулах дургүй хүмүүсээс “0,9” хатгах хахууль авсан даруйдаа тэдэнд жинхэнэ Pfizer вакцин сэм хатгаад явуулчихдаг байжээ. Ийм замаар эмч нар 100 мянга орчим хүнд хуурамч вакцин хийх хахууль авсан ч жинхэнэ вакцин хийж дархлаа тогтоосон байна.

 Ингээд л хэрэг илэрсэн ч Засгийн газар нь хэнийгээ шийтгэхээ мэдэхгүй мухардалд орсон юм байна. Эмч нар нарыг авлигал авч үүрэгт ажлаа зохих ёсоор хийгээгүй гэж шийтгэх гэхээр Pfizer хийгээд дархлаа тогтоочихсон. Вакцинд дургүй хүмүүсийг эмнэлгийн ажилтанд хахууль өгсөн гээд шийтгэх гэхээр эмч нар гэмт хэрэг хийгээгүй болж таараад. Дээр нь “хулхидуулж” дархлаатай болсон хүн шүүхэд хандах гэхээр өөрөө авлигал өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрч, багагүй шийтгэл хүлээх ёстой болоод яах ийх нь ойлгомжгүй байдал үүсээд байгаа аж.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 1 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 3 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 3 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 3 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 4 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 6 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 7 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна 23 цагийн өмнө
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ 2026/06/19
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо 2026/06/19
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 2026/06/19
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 2026/06/19
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана 2026/06/19
Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна 2026/06/19