Беларусын онгоцнуудыг хурааж авна

Н.Мижидмаа
2021/11/16

Польш ба Беларусын хилийн шугам дээр Баруун Европ руу, түүн дотроо Герман руу очих гэсэн Сири, Афганистан, Иракийн 2-5 мянган дүрвэгч бөөгнөрсөнтэй холбоотой хурцадмал байдал үүсээд байгаа билээ. Польшийн тал нь Беларустай залгаа хилээ Европын холбоог дарангуйлагч нийгмээс тусгаарлаж байдаг чухал хил гэж зарлаад түүгээрээ Ойрх Дорнодын дүрвэгчдийг оруулж чадахгүй гэсэн. Улмаар Беларусын талыг онгоцоор Ойрх Дорнодоос цагаачдыг санаатайгаар зөөж авчран хил дээр хурцадмал байдал үүсгэж байна гэж буруутгаж байгаа юм. Харин Беларус нь хил дээрх цугласан хүмүүс бүгд иргэний дайны хөлөөс зугтаж, сайхан амьдрал хайн Баруун Европыг зорьж байгаа хүмүүс, тэднийг хэн ч зориуд зөөгөөгүй гээд тэдний улс орныг нь хэн бөмбөгдсөн, хэн төрийн эргэлт гарч иргэний дайн үүсэхэд хүргэсэн гэдгийг санаад, тэр улсууд л хариуцлага хүлээх ёстой гэсэн байр суурьтай байгаа юм.

Польш нь өөрийн хуулийг Европын холбооны хуулиас давуу эрхтэй болгосноор Брюссельтэй тун таагүй харилцаатай болоод байсан. Европын холбооны шүүхээс Польшид хуулиа өөрчлөх хүртэл өдөр бүр 1 сая еврогийн торгууль төлөх шийтгэл ногдуулж, цар тахлын дараа эдийн засгийг сэргээх тусламж үзүүлэхгүй зогсоосон. Гэхдээ Беларусын хил дээрх дүрвэгчдийн асуудал дээр Европын холбоо Польшийг 100 хувь дэмжиж байгаа юм. Улмаар Беларусын эсрэг ээлжит удаагийн багц хориг арга хэмжээ авахаар болсон зарлалаа.

Энэхүү ээлжит хориг арга хэмжээ нь Беларус руу дүрвэгч, хууль бус цагаачдыг зөөж байгаа Беларусын иргэний агаарын тээврийн компанийн эсрэг чиглэнэ гэж мэдэгдсэн байна. Учир юу вэ гэвэл Беларусын төрийн өмчит “Белавиа” компани нь Ирландын нэгэн компаниар дамжуулан 17 шинэ онгоц лизингээр худалдан авч нислэг үйлдэж байгаа юм байна. Тэгвэл хориг арга хэмжээний хүрээнд Ирландын Гадаад хэргийн сайд сайд нь өөрийн улсад нь бүртгэлтэй компанид шахалт үзүүлээд лизингийг цуцлаад онгоцнуудыг шууд эргүүлэн татуулах, Беларусын тал зөвшөөрөхгүй бол шүүхээр шийдүүлнэ гэж мэдэгджээ.

Зарим шинжээчид Европын холбоо ба Польшийн байр суурийг зөв зүйтэй гэж байгаа бол өөр зарим нь эрс шүүмжилж байна. Тэдний бодлоор Европын холбоо нь Ирак, Сири, Афганистаныг бөмбөгдөж улс төрийг нь үгүй хийхэд голлох үүрэг гүйцэтгэсэн атлаа одоо зүгээр байсан хүмүүсийг Лукашенко онгоцонд хүчээр суулгаад аваад ирсэн юм шиг зан гаргаж байгаа нь зүйд нийцэхгүй. Түүнчлэн, Арабын хаврын дараа Сирийн хямралын ид үе 2015-2016 онд, Европын холбоо нь Сирийн болон бусад улсаас дүрвэсэн 1 сая гаруй хүнийг хүлээн авч нутагшуулсан. Гэтэл одоо Беларусын хил дээрх 2-3 мянган хүнийг хүлээж авах гэдэг нь ямар гээч хоёр нүүр гаргаж байгааг ойлгохгүй байна гэжээ. 2015-2016 онд Сири, Ирак, Афганистаны цагаачдыг өмөөрөх ямар хүчтэй кампанит ажил явж байсныг одоо бүгд мартсанд ихэд гайхжээ. Цагаачдыг хууль бус, нутаг руу нь хөөх ёстой гэсэн хүн ёстой ад болж, ажлаас нь халж, бараг л амьдрах аргагүй байдалд оруулж байсан жишээ маш олон. Гэтэл одоо Беларусын хил дээрх цөөн хэдэн мянган хүнийг юунд нүд үзүүрлэж байгаа нь нь ойлгомжгүй байгаа аж. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 1 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 3 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 3 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 4 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 4 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 6 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 7 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна 23 цагийн өмнө
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ 2026/06/19
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо 2026/06/19
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 2026/06/19
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 2026/06/19
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана 2026/06/19
Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна 2026/06/19