Теннисчин Шуай Пенээс болж Бээжингийн Олимпыг цуцлах уу?

Admin
23 цагийн өмнө

Бээжинд болох гэж буй Өвлийн Олимпыг өрнөдийн улс орнууд анхнаасаа янз бүрээр эсэргүүцэж ирсэн ч бодит үр дүнд хүрсэн нь үгүй. АНУ тэргүүтэй өрнөдийн орнууд өөрсдөд нь таалагддаггүй улс орон болгоныг эсрэг хэрэглэдэг “хүний эрх” гэсэн улиг болсон тун ойлгомжгүй, бүрхэг зүйлсээр шалтаг хийж Бээжингийн Өвлийн олимпыг эсэргүүцэх талаар ярьсан учраас дэмжлэг аваагүй. Өөрөөр хэлбэл бодит үндэслэлтэй шалтаг олдоогүй учраас Бээжингийн тоглолтыг бодит үр дүнтэйгээр эсэргүүцэхэд олон улс орныг араасаа дагуулж чадаагүй. Гэтэл ойрноос бодит шалтаг гарсан талаар ярих тархаж эхлээд байна.

 Хамаг зүйлс Уимболдоны хоёр удаагийн аварга, теннисчин Шуай Пен-ий хийсэн мэдэгдлээс үүдэлтэй. Шуай Пен нь “Weibo” олон нийтийн сүлжээнд үнэхээр дуулиантай мэдэгдэл бүхий пост байршуулаад сураггүй алга болсноор хэрэг манджээ. Теннисчин бүсгүй нийтлэлдээ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Дэд тэргүүн асан Гаоли Чжан гэдэг өндөрт албан тушаалтанд 2010 онд өөрийг нь хүчирхийлсэн төдийгүй дараа нь 11 жилийн турш хүчээр бэлгийн харилцаанд орж байсан гэж мэдэгджээ.

 Ийм дуулиант мэдэгдэл хийсний дараа Шуай Пен гэнэт найз нөхөд, дотнын хүмүүстэйгээ холбоогоо таслаад сураггүй болсон бол “Weibo” дээр дуулиант нийтлэл нь устаж үгүй болсон.

 Ингээд Шуай Пен хаана байгаа нь тодорхойгүй болж, гурван долоо хоног сураггүй болоход Дэлхийн теннисний холбоо анхлан түгшүүр зарлаад бүсгүйг хаана байгааг эрх баригчид тодорхой зааж, эсэн мэнд гэдгийг нь батлаагүй тохиолдолд БНХАУ-ын нутаг дээр тэмцээн уралдаан явуулахаас татгалзах тухайгаа анхааруулсан юм.

 Улмаар Шуай Пэн-ий хэргийг дэлхийн теннисний одууд болох Рожер Федерер, Рафаэль Надаль, Серена Уильямс, Нами Осака, Мартина Навратилова зэрэг хүмүүс онцлон ярьж эхэлсний дараа теннисчин бүсгүй сураггүй алга болсон хэрэг дэлхийн хэмжээний хэрэг болж хувирав.

 Дэлхийн хэмжээний онцгой үйл явдал болсон тул ОУОХ өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт арга буюу мэдэгдэл хийхдээ “Бид сүүлийн тайлантай танилцсан бөгөөд бүсгүйг эсэн мэнд гэсэн мэдэгдэлд сэтгэл хангалуун байна” гэсэн юм. Гэтэл энэ мэдэгдлийг хэрээс хэтэрсэн бөөрөнхий, Бээжингийн эрх баригчдын ая талыг харсан, тэднийг уурлуулахгүй гэж хичээсэн мэдэгдэл боллоо гэж Өрнөдийн улс орнууд маш ихээр шүүмжилсэн. Иймд ОУОХ арга буюу бас нэг мэдэгдэл хийж, ийм тохиолдолд учир начрыг чимээгүй тодруулах нь хамгийн сайн үр дүнтэй, тэгсхийж байгаад бүх зүйлийг учир нь олдоно тайван амгалан байцгаая гэсэн. Гэвч ийм мэдэгдэлд ОУОХ-ыг бүр ч хүнд дарамтад оруулав.

 

Үүний дараа ОУОХ-ын Ерөнхийлөгч Томас Бах, ОУОХ-ын гишүүн, ВАДА-ийн анхны Ерөнхийлөгч Ричард Паунд нар нэмэлт тайлбар хийхээс өөр аргагүй болсон юм.  Ричард Паунд “Нөхцөл байдал шийдэгдэхгүй удвал хяналтаас гарч магадгүй юм. Ингэвэл ОУОХ илүү хатуу байр сууринаас хандах ёстой болно. Олимпын тоглолтыг цуцлах дээрээ хүрэх нь юу бол. Гэхдээ хэн мэдлээ. Бид Шуай Пэн-тэй уулзахыг шаардах эсэхээ мэдэхгүй байна. Ингэвэл бид ердийнхөөс арай чанга арга хэмжээ авсан болно. Уг нь бол бид нөгөө талд асуудлыг үл тоож болохгүй болсон, бүгд манайх ямар хариу өгөхийг хүлээж байгаа гэдгийг ойлгуулахад л үр дүнд хүрч чаддаг байсан юм. Тэгэхээр бид чичлээд “Тэг ингэ, үгүй бол дэлхий сүйрнэ” гэж сүрдүүлэхийн оронд хуучин аргаар үзнэ гэж бодож байгаа. Тэгээд ч Хятад “Олимпын тоглолтыг алдах нь мэдээж гомдмоор, гэхдээ үлдсэн дэлхий дахинд биднээс ч илүү гомдмоор байх болно шүү” гэж хэлж чадна” гэжээ.

 

Энэ мэдэгдлээ үзвэл теннисчин бүсгүйн хувь тавилан ямар байхаас шалтгаалаад байдал яаж ч эргэж магадгүй нэлээд эгзэгтэй гэж болохоор болсон нь харагдаж байна. Энэ зуур өрнөдийн орнууд Бээжингийн тоглолтод тамирчдаа явуулах ч төр засгийн төлөөлөл болсон албан тушаалтнуудаа явуулахгүй дипломат аргаар бойкотлох талаар яриад эхэлж байх шиг байна. Жишээлбэл, Их Британийн Засгийн газар Бээжингийн тоглолтыг бойкотлох талаар идэвхтэй мэтгэлцээн явуулж байгаа талаар “The Times” мэдээлээд байна. Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, Гадаад хэргийн сайд Лиз Трасс нар бойкотлохыг дэмжиж байгаа юм байх. Мөн АНУ-ын Ерөнхийлөгчийн захиргаа дипломат бойкотын асуудлыг судалж байгаагаа мэдэгдсэн. Үүний өмнө Канадын Ерөнхий сайд Трюдо ч бойкотын сэдвийг хөндсөн.

 

Хэрэв Шуай Пэн-ий асуудал бүр таагүйгээр эргэвэл Өрнөдийн улс орнууд дипломат аргаар төдийгүй тамирчдаа явуулахаа болих хүртэл хэмжээнд бойкотлох асуудлыг хөндөж эхлэх нь гарцаагүй. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад хүрэлцэн ирлээ 24 минутын өмнө
Т.Доржханд: Намайг жагсаалтад орох эсэхийг нам шийднэ, 160 гаруй хүн нэр дэвших хүсэлтээ өгсөн 28 минутын өмнө
Айлчлалтай холбогдуулан энэ сарын 23-25-нд замын хөдөлгөөнийг түр хязгаарлана 2 цагийн өмнө
И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй 2 цагийн өмнө
Маргааш цахилгааны хязгаарлалт хийх байршлууд 3 цагийн өмнө
Ерөнхийлөгч төрсөн дүүгээ өөрийн тойрогтоо “сойж” байна 4 цагийн өмнө
Ц.Цэрэнпунцаг: Тосонцэнгэлийн дулааны цахилгаан станц бол хувийн хэвшлийн хамгийн том хөрөнгө оруулалттай БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 4 цагийн өмнө
Б.Булган: Анх удаа байранд амьдрах гэж байна, биднийг түшиж өгсөн ард түмэндээ маш их баярлалаа 6 цагийн өмнө
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ 6 цагийн өмнө
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ 7 цагийн өмнө
Зарим нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна 7 цагийн өмнө
Наадмын нээлт, хаалтын ёслолыг Ц.Батнайрамдал найруулна 18 цагийн өмнө
Д.Ганбат: МАН-ын нэр хүнд унаад дууслаа, олны танилуудаар сурталчлуулаад ч фенүүд нь хүлээж авахгүй байна 22 цагийн өмнө
Н.Ганибал: “Ногоон автобус”-ны сонсгол хойшлогдсон, тавдугаар сард болно 22 цагийн өмнө
Барилгын түр хашааны стандартын шаардлага хангаагүй зөрчлийг арилгалаа 23 цагийн өмнө
Лу.Гантөмөр: О.Батнайрамдал гэж нусан буу надтай яаж өрсөлдөх юм бэ? 23 цагийн өмнө
О.Цогтгэрэл: С.Зориг агсны амиа алдсан хэрэг хаалттай байх тусам нэг улс төрийн хүчинд ашигтай байдаг 23 цагийн өмнө
Д.Ганбат: Б.Булган манай намын бэлэг тэмдэг болсон Э.Бат-Үүлийг заналхийлсэн Өчигдөр
Зудын хор уршгийг арилгахаар 120 гаруй цэргийн алба хаагч орон нутгийг зорьжээ Өчигдөр
ЭЕШ-ын бүртгэл баасан гарагт дуусна Өчигдөр