Голомт банкны Алтантүлхүүр хүүхдийн сан “Зүрх мартахгүй” төслийг хоёр дахь жилдээ үргэлжлүүлэн дэмжиж, албан ёсны хамтрагчаар ажиллах санамж бичгийг байгууллаа.
Арга хэмжээнд төслийг санаачлагч “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн ерөнхий захирал Б.Болдсайхан, Голомт банкны ерөнхийлөгч Г.Ганболд нар оролцон хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурснаар Голомт банкны Алтантүлхүүр сан тус төсөлд санхүүгийн болон шаардлагатай бүхий л зүйлсээр дэмжин ажиллахаар боллоо.
БЯЦХАН ЗҮРХЭНД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна