“E-Mongolia” иргэдэд үйлчлэх төвтэй боллоо


Үндэсний цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia иргэдэд үйлчлэх төвтэй болж, өнөөдөр /2021.05.09/ нээлтээ хийж байна. Тус төвөөр дамжуулан иргэд төрийн байгууллагын талаар санал хүсэлт, шүүмжлэл, гомдлыг биечлэн хүргэж болохоос гадна  “E-Mongolia” системээр үзүүлдэг төрийн 40 орчим байгууллагын 500 гаруй цахим үйлчилгээний талаар заавар, зөвлөмж, туслалцаа авах боломжтой юм. Одоогийн байдлаар тус системээр нийт 516 төрлийн үйлчилгээ авах боломжтой байгаа аж.

Он гарсаар нийт хандалтын хэмжээ 429 саяд хүрсэн байна. Түүнчлэн өдөрт 30-40 мянган иргэн “E-Mongolia” системээр вакцины лавлагаа авч байгааг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ онцолсон юм.

Тус иргэдэд үйлчлэх төвийн нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон бусад албаныхан оролцлоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Бид цахим үндэстэн болох ёстой. Ийм учраас Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв нь төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-ийн үйлчилгээний төв болон өргөжиж байгаа юм. Аль нэг албан тушаалтантай тулахгүйгээр төрийн үйлчилгээг авах боломжтой болж байна. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн албан тушаалтан таны амьдралын үнэтэй цагаас хулгайлахгүй гэсэн үг. Одоогоор 500 төрлийн үйлчилгээг E-Mongolia системд нэгтгээд байна. Цаашид төрийн бүх үйлчилгээг нэгтгэнэ. Гурван жилийн хугацаанд үлдэх хамгийн том өв нь цахим шинэчлэл байх болно” гэлээ.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг нийслэлд эрчимжүүлэх ёстой. Найман байгууллагын 20 гаруй төрлийн үйлчилгээг E-Mongolia системд нэгтгэхээр бэлэн болгосон байгаа. Хүний өдөр тутмын үйл ажиллагааг илүү хялбаршуулах, богино хугацаанд өөрт шаардлагатай мэдээ, мэдээлэл, үйлчилгээг авах шинэчлэл рүү нийслэлчүүд шилжинэ” гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 9 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 11 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 11 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 12 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21