2022/01/26
USD 2,811

Улаанбаатарт 9 градус хүйтэн байна


Улаанбаатарт өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өдөртөө 8-10 градус хүйтэн байна.

Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Ихэнх нутгаар салхи баруун хойноос секундэд 5-10 метр.

Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Ерөө голын хөндийгөөр 12-17 градус,  цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.21.117.2
Барьцаагүй зээл гаргана. 99068532
Хариулах