​“Шинэ Ховд” хөтөлбөрийн хүрээнд 50 гаруй төслийн нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлажээ


Ховд аймаг төдийгүй баруун бүс нутгийн хэмжээнд үйлдвэрлэл эрхлэгчид, малчид, тариаланчдаа бодлогоор дэмжих “Шинэ Ховд” хөтөлбөрийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт санаачлан эхлүүлсэн. Тус хөтөлбөр нь үйлдвэрүүдийн үүдийг нээх, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээх, эдийн засгаа томруулах, шинээр ажлын байр бий болгох зорилготой юм. “Шинэ Ховд” хөтөлбөрийн томоохон төслүүд амжилттай хэрэгжиж эхэлсэн бол “Шинэ Ховд-Үйлдвэр технологийн парк”, “Ховд Агро парк”-уудыг барьж байгуулах ажлын хүрээнд 50 гаруй төслийн нээлттэй сонгон шалгаруулалтыг зарласан байна.

Паркийн дэд бүтцийн бүтээн байгуулалтад 19 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шийдэгдэж энэ онд ажил нь эхэлнэ. Мөн Үйлдвэр технологийн паркийн тухай хуулийг тун удахгүй өргөн барьж хэлэлцэх гэж байна. Ингэснээр эрчим хүч, дулаан, зам, инженерийн шугам сүлжээ зэрэг дэд бүтэц нь шийдэгдсэн, хууль эрх зүйн таатай орчинг бүрдүүлсэн нөхцөлд иргэд, аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэл эрхлэх боломжтой болох юм байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг “Шинэ Ховд” ББХК https://www.facebook.com/shinehovd болон 70430001 утсаар лавлан авна уу.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 23 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21