Төрийн банк “Миний Монгол” бизнес эрхлэгчдийн уулзалт, үзэсгэлэн худалдаа зохион байгуулна


Төрийн банк дундаж давхаргыг дэмжигч, үндэсний тэргүүлэгч банк байх зорилт тавин 2021-2024 онд дундаж давхаргыг дэмжих банкны цогц хөтөлбөрийг шат дараатай хэрэгжүүлсээр байна.

Дээрх ажлын хүрээнд Төрийн банк нь жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор “Миний Монгол” бизнес эрхлэгчдийн уулзалт, үзэсгэлэн худалдааг 2022 оны энэ сарын 14-16-нд Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордонд зохион байгуулахаар болжээ.

Тус үзэсгэлэнгийн онцлог нь жижиг, дунд бизнес эрхлэгчдийн нийгэмд эзлэх байр суурийг бататгах,  харилцагч болон үйлдвэрлэгчдийг олон нийтэд таниулан сурталчлах, захиалагч, борлуулагч, хэрэглэгч талуудыг хооронд нь холбох, бизнесийн цар хүрээг тэлэх олон давуу талтай юм. Мөн тус үзэсгэлэнд ирснээр Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн эх орны эко бүтээгдэхүүнүүдийг нэг дороос худалдан авах боломж бүрдэж байгаа юм.

Төрийн банкнаас жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх, өрхийг орон сууцжуулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилгоор гарааны, гялс, эмэгтэйчүүд, хөдөө аж ахуйг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, орон сууцны хөнгөлөлттэй зээл болон дундаж давхаргад чиглэсэн бусад санхүүгийн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлээд байгаа билээ.

Түүнчлэн Төрийн банк нь дундаж давхаргыг дэмжих банкны цогц төлөвлөгөөний хүрээнд Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт иргэд, аж ахуйн нэгжүүдэд зөвлөгөө мэдээлэл өгөх, санхүүгийн боловсрол олгох инкубатор төвийг байгуулан ажиллаж эхлээд байна.

Төрийн банк - Дундаж давхаргыг дэмжигч, Үндэсний банк


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 22 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 23 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21