Казахстаны нууц албаны даргыг эх орноосоо урвасан хэрэгт буруутгав

О.Шүрэнцэцэг
2022/01/10

Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомар Токаев нь төрөөс, ялангуяа хүчний байгууллагаас анхны Ерөнхийлөгч Назарбаевын хүмүүсийг зайлуулах арга хэмжээг маш эрчимтэй хийж байна. Жишээлбэл, Казахстаны хамгийн хүчирхэг нууц алба болох Үндэсний аюулгүй байдлын хорооны дарга Карим Масимовыг халаад зогсохгүй, эх орноосоо урвасан хэрэг буруутган саатуулжээ.

Энэ Масимов нь хоёр ч удаа Ерөнхий сайдаар ажиллаж байсан, Назарбаевын дотнын хүн бөгөөд Үндэсний аюулгүй байдлыг хороог бүгдийг хянаж, чагнаж байдаг асар хүчирхэг байгууллага болгосон гэдэг. Гэтэл ийм байж олон мянган зэвсэгт этгээд үймээнд бэлдэж байгаад мэдэхгүй байх боломжгүй юм. Түүнийг нууц албаны дарга байх хугацаандаа уулархаг мужуудад алан хядагчид дасгал сургууль хийдэг төвүүд байгуулсныг мэдсээр атлаа нууцалсан гэж буруутгаж байгаа юм байна. Ерөнхийлөгчийн ойрын хүрээд энэ мэтээр төр засгийн хамгийн өндөр түвшин, түүн дотор хууль сахиулах байгууллагуудын дарга нарын хуйвалдаангүйгээр ийм олон мянган хүн бослого үймээн дэгдээж чадахгүй байсан гэж үзэж байгаа аж.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 22 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 23 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21