Intelmind групп цахим худалдааны дараагийн үе шатыг танилцууллаа


Техник технологийн хурдтай хөгжлийн энэ үед, тэр тусмаа сүүлийн 2 жилд онлайн худалдаа бидний амьдралын салшгүй нэг хэсэг аль хэдийн болжээ.

Ковидын улмаас Худалдаа эрхлэгч бүр л яаралтай, гэнэт онлайн дэлгүүр, цахим лангуутай болох шаардлагатай тулгарсан. Гэвч онлайн дэлгүүр, цахим лангуу нээх нь вэб хөгжүүлэлт, загвар дизайн, төлбөрийн хэрэгсэл, банкны холболттой байх, маркетинг хийж онлайн дэлгүүр, лангуу руугаа худалдан авагчдыг татаж борлуулалт хийх, өдөр бүр сонин, шинэлэг байх гээд нарийн төвөгтэй асуудал дагуулдаг болохыг нүүр тулж бүгд ойлгож байна.  

Харин shoppy.mn-г үүсгэн байгуулагч Интелмайнд групп хүн бүр хүссэн бараагаа зарж болох, хүн бүр өөрийн гэсэн онлайн дэлгүүр, лангуугаа нээж болох, дотоодын цахим худалдааны хөгжлийн дараагын үе шат гэгдэж буй zary.mn төслийг танилцуулж, худалдаа эрхлэгчид одоо бүгд цахим худалдаа эрхлэх боломжтой болж байгааг зарлалаа.

Zary.mn-д бараа бүтээгдэхүүн борлуулах сонирхолтой бүх төрлийн аж ахуй нэгж болон хувь хүмүүсд нээлттэй байх бөгөөд төлбөр тооцооны нэгдсэн шийдэл, маркетинг хэрэгслүүд, борлуулалтын удирдлага, хүргэлтийн үйлчилгээг нэг дор шийдсэн цахим худалдааны платформ юм.  

 

  БИЗНЕСИЙН СЭДЭЛ

 Цахим шилжилт рүү түрүүлж алхах ямар чухал болохыг цар тахал бидэнд хангалттай сайн ойлгуулсан. Бидний сайн мэдэх shoppy.mn дээр бараагаа борлуулдаг компаниуд цар тахлын өдрүүдэд нэг өдөр, нэг цаг ч зогсолт хийгээгүй бараагаа борлуулсан, гэвч shoppy.mn дээр зөвхөн тодорхой шалгуур хангасан брэндүүд борлуулагддаг, энэ нь олон худалдаа эрхлэгчдэд хязгаарлалт болж ирсэн.

Хэдийгээр дэлхий ертөнц хэвийн амьдралын дэглэмд шилжиж байгаа ч хэрэглэгч, худалдан авагчдын худалдан авалтын хэв маяг, хэрэглээ 60###/span#< онлайн руу шилжжээ.

Иймээс цаашид манай мянга мянган худалдаа эрхлэгч, хувь хүмүүст тохирох, тэдний хэрэгцээг хангах цахим маркет гаргахаар ажиллаж zary.mn –ийг нээж байгаа ажээ.

ЯАГААД ЦАХИМ БОРЛУУЛАЛТЫН СУВАГТАЙ БОЛОХ ЁСТОЙ ГЭЖ?

Онлайн худалдааг зөвхөн фэйсбүүкийн хуудас, группийн хүрээнд ойлгон үйл ажиллагааг гар аргаар хийж байгаа өнөө цагт хамгийн хялбар тавхан товшилтоор дэлгүүрээ зардалгүйгээр нээж, бараа бүтээгдэхүүний бүртгэл, удирдлага, төлбөр тооцоо, маркетинг, хүргэлтийн асуудлыг цогцоор нь шийдэх боломжийг олгохоос гадна борлуулалтын олон шат дамжлагыг хөнгөвчлөх онлайн шийдлийг Zary.mn танд санал болгож байна. 

Энэ төрлийн цахим үйлчилгээ, цахим платформын хувьд хамгийн чухал зүйл нь мэдээж мэдээллийн аюулгүй байдал, төлбөрийн системийн найдвартай ажиллагаа байдаг. Энэ тухайд бид дундын дансаар дамжин борлуулалт хийж хэрэглэгч, худалдан авагчдын дунд гүүр болж, гарч болох эрсдэлүүдээс хамгаалж байна. 

Үйлчилгээний ялгарлын тухайд бид хэрэглэгчдэдээ хэд хэдэн давуу талыг санал болгож буй.

Нэгдүгээрт, хялбар хэрэглээ. Худалдан авагчдад илүү ойлгомжтой болгохын тулд утасны дугаар л байхад ердөө 5 товшилтоор онлайн дэлгүүрээ үнэ төлбөргүй нээх боломжтой.

 Хоёрдугаарт, бүгдийг нэг дор. Борлуулалт тань таны оролцоогүй 24/7 цахимаар явагдахад зориулагдсан технологийн шийдлийг шийдэж өгсөн. Төлбөр тооцоо, барааны удирдлага, хүргэлт маркетингийг нэг товч дараад л шийдэх боломжтой. 

 Гуравдугаарт, шимтгэлийн хэмжээ. Таны цаг хугацааг хэмнэж, борлуулалтыг өсгөж, маркетинг хийх боломжийг цогцоор хангах энэхүү платформд бүртгүүлэхэд үнэгүй бөгөөд зөвхөн амжилттай хийгдсэн гүйлгээ бүрээс 5% шимтгэлийг авах бөгөөд энэ нь систем ашиглалт хөгжүүлэлт болон банкны шилжүүлгийн хураамжид зориулагдах юм. 

 Дөрөвдүгээрт, ямар нэг хязгаарлалт, шалгуургүй. Цахимаар борлуулалт хийхийг хүссэн хүн бүр нэгдэх хамгийн том хотол хүрээллийг бий болгож, худалдан авагчдыг маркетингийн байнгын дэмжлэгээр татах  тул борлуулалтад санаа зовох зүйлгүй? . . 

 Тавдугаарт, манай технологийн баг тасралтгүй хөгжүүлэлт, шинэ боломж, цэс, үйлчилгээг санал болгох бөгөөд дэлхийн чиг хандлагаас хоцролгүй худалдааны бизнесээ цахимаар эрхлэхэд тань бүхий л талаар дэмжин хамтран ажиллах болно.

ХУДАЛДААНЫ БИЗНЕСЭЭЭ ОНЛАЙН БОЛГОХ ТРЭНДЭЭС ХОЦРОХГҮЙ ГЭЖ ШИЙДСЭН БОЛ БИДЭНТЭЙ ЭНД ДАРЖ НЭГДЭЭРЭЙ! 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав 1 цагийн өмнө
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно 1 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 1 цагийн өмнө
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа 1 цагийн өмнө
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ 2 цагийн өмнө
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 15 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 17 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 18 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 18 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 19 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 20 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 20 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 21 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 21 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 21 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана Өчигдөр
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ Өчигдөр
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив Өчигдөр
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа Өчигдөр