Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах Хүүхдийн сэргээн засах төв ашиглалтанд орлоо


Өнөөдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Нийслэлийн хүүхдийн сэргээн засах “Бяцхан тэмүүлэл” төв нь түүхт 60 жилийнхээ ойн босгон дээр БШУЯ-ны захиалгаар баригдсан 250 ортой хүүхдийн сэргээн засах төвийн барилгаа нээж байна.

Энэхүү барилга нь нийт 3500 мкв бүхий талбайтай,  250 хүртэлх  хүүхдийн хэвтэн эмчлүүлэх ортойгоор нийслэлийн хэмжээний хүүхдүүдэд амбулаторийн болон хэвтэн эмчлүүлэх, сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллага юм.

Хүүхдийн сэргээн засах төв нь 1962 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотын АДХГЗахиргааны тогтоолоор 0-3 хүртэлх насны хүүхдийг хүлээн авч хүмүүжүүлэх, хүүхэд саатуулах газар /Ясли/ нэртэйгээр байгуулагдсан.

1990 оноос тус яслийн суурин дээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн архаг суурь өвчтэй, дархлаа сул, хөдөлгөөний хоцрогдолтой, хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй 0-3 насны хүүхдийг эмийн бус аргаар нөхөн сэргээх, сувилах, сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлэх клиник сувилал болон ажилласаар ирсэн.

Тус төв нь цаашид амбулаторийн 20 гаруй төрлийн /Сэргээн засах, хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, усан эмчилгээ , физик эмчилгээ, зүү, бариа эмчилгээ, утлага, шарлага эмчилгээ, хүчил төрөгч эмчилгээ, хоол эмчилгээ, эмийн эмчилгээ/ тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна хүүхдийн сэтгэл засал эмчилгээ, хэл засал эмчилгээ, арт эмчилгээ, протез эмчилгээг үйл ажиллагаандаа шинээр нэвтрүүлэн нийслэлийн хэмжээнд тусламж үйлчилгээг үзүүлэхэд бэлэн болоод байна.




 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 20 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 21 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 23 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21