Коронавиурсийн омикрон хувилбар дотоодод таваар, зөөврөөр 12 хүнээс илэрсэн талаар ЭМЯ-наас мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр цахим хуудастаа "Омикроны тархалт яг цунами шиг огцом, хүчтэй цохилтоор дайрч байна. Дунджаар ойрын нэг сар үргэлжлэх бололтой. Ийм цохилтыг манай эрүүл мэндийн тогтолцоо, эмнэлэг, эмч, сувилагчид нар маань даахгүй тул өвдсөн тохиолдолд “гэр эмнэлэг”-ийн байдалд шилжих нь гарцаагүй боллоо. Бэлтгэлтэй байж, дархлаагаа дэмжиж, дэглэмээ сайн барихыг хүсье.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна