2022/05/18
USD 2,811

Алматы хот, хотын ойролцоо оршин сууж буй иргэдийн анхааралд:

О.Шүрэнцэцэг
2022/01/16

Казахстан улсад болсон эмх замбараагүй явдалтай холбоотойгоор Алматы хот, хотын ойролцоо оршин сууж буй гадаадын иргэдийн бичиг баримтын шалгалт, хяналт явагдсаар байна. Бичиг баримтын зөрчилтэй, бүртгэл, зөвшөөрөл, визийн хугацаа тодорхойгүй манай иргэдийг бүртгэлийн байгууллагаас тодруулах хүртэл түр саатуулах тохиолдлууд гарч байна. 

Иймд бичиг баримт, визийн хүчинтэй хугацааг шалгаж, сунгуулах зэрэг шаардлагатай арга хэмжээг авах, бичиг баримтаа биедээ байнга авч явна уу.

Саатуулагдсан тохиолдолд Консулын газрын +77051395535 дугаарт яаралтай мэдэгдэх, удаан хугацаагаар саатуулахыг завдвал гадаадын иргэний хувиар консултайгаа холбогдохыг шаардах эрхтэйг зөвлөе!


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна