Олон улсын эрчим хүчний агентлагаас 2021 оны эрчим хүчний салбарын үйл ажиллагааны талаарх статистик мэдээг олон нийтэд танилцуулжээ. Ингэхэд өнгөрсөн жил нар, салхи, усаар ажилладаг цахилгаан станцуудыг үйлдвэрлэсэн цахилгааны хэмжээ 6 хувиар өссөн байхад нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын үйлдвэрлэсэн цахилгаан 9 хувиар нэмэгджээ. Ингэснээр дэлхийн цаг агаарын өөрчлөлттэй тэмцэхийн тулд жил ирэх бүр нүүрсний хэрэглээг багасгах тухай амлалтаа улс орнууд биелүүлсэнгүй. Улмаар дэлхийн хэмжээнд нүүрсхүчлийн хийн ялгаралт 7 хувиар өссөн байна.
Энэ байдал цаашид ч өөрчлөгдөхгүй бололтой. Учир нь БНХАУ, Энэтхэг, Индонези, Вьетнам, Япон гэсэн улсууд нүүр ажилладаг цахилгаан станц даруй 600-г шинээр барих төлөвлөгөөтэй байгаа тухай “Naked Science ” бичжээ. Япон гэхэд цөмийн цахилгаан станцуудаа нарны станцуудаар бүрэн орлох боломжгүй учраас нүүрсээр ажилладаг цахилгаан станц 22-ийг шинээр барьж орлуулах аж. Хятад, Энэтхэг, Вьетнам зэрэг улсын эдийн засгийн өсөлт үргэлжилсэн хэвээр байгаа тул нүүрсний цахилгаан станц олон арваар барилгүйгээр эрчим хүчнийхээ хэрэгцээг хангах боломжгүй юм.
Харин манай улс эрчим хүчний нүүрсний асар их нөөцтэй ч нүүрсээр ажилладаг нэг ч станц барихгүй байгаагаараа дэлхийн дулаарлын эсрэг тэмцэлд Япон, Хятад, Энэтхэг, Вьетнам, Индонезиос илүүтэй хувь нэмэр оруулж байгаа болж таарлаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна