Бээжинд илэрсэн анхны омикроныг Канадаас “явуулсан” гэж сэжиглэжээ

О.Шүрэнцэцэг
2022/01/18

Бээжин хотод илэрсэн омикроны анхны тохиолдлыг Канадаас ирсэн илгээмжтэй холбоотой байж магадгүй гэсэн эрх баригчид үзэж байгаа тухай “China Daily” мэдээлсэн байна.

 Бээжинд корона вирусийн омикрон хувилбарын анхны тохиолдолд нэгдүгээр сарын 15-нд бүртгэгдэн. Халдвар авсан эмэгтэй нь нэгдүгээр сарын 11-нд Канадаас явуулсан илгээмж хүлээн авсан байж. Хятадын мэргэжилтнүүд энэхүү илгээмжийн дотор тал ба дагалдах бичиг баримт дээрээс дээж авч шинжилгээ хийсэн аж. Ингэхэд бүх дээжээс омикрон илэрсэн байна.

Илгээмж авсан эмэгтэй шуудангаар ирсэн илгээмжийн гадна тал ба дагалдах бичиг баримтын эхний хуудаст хүрч байсан гэжээ. Бээжин хотын өвчний хяналт ба урьдчилан сэргийлэх төвийн орлогч дарга Пан Синхуогийн мэдээлснээр тэр эмэгтэй Канадаас ирсэн илгээмжээс омикроны халдвар авсан байх магадлал өндөр байгаа аж. Учир нь, эмэгтэй нь сүүлийн 14 хоногийн турш гэрээсээ хол газар огт явж байгаагүй нь батлагдсан байна. Хамгийн гол нь илгээмжээс илэрсэн омикрон нь Хятад нь өмнө нь илрээд байсан хувилбаруудаас ялгаатай байгаа юм байна. Ингэж ялгаатай байна гэдэг нь тэрхүү омикрон нь Хятадад илэрсэн халдварлах хэлхээс хамааралгүй гэсэн үг. Түүнчлэн энэ илэрч нь Хойд Америк, Сингапурт илэрсэн хувилбаруудтай илүү ойр байгааг тогтоожээ.

Бээжингийн анхны омикрон тохиолдол гэсэн эмэгтэй ойрын хавьтал 69 хүнийг хяналтад авч шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 18 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 19 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 19 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 20 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21