Эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайдаар томилогдох С.НАРАНЦОГТ ГЭЖ ХЭН БЭ

О.Шүрэнцэцэг
2022/01/19

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогтыг Эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайдаар томилохоор болжээ.

С.Наранцогт МУИС, Сөүлийн их сургуулийг тус тус төгссөн, физикч, математикч, доктор (PhD) юм. Сангийн яам, БСШУЯ, Хөдөлмөрийн яаманд газрын даргын албыг хашсан. Төрийн банкны ТУЗ-ийн гишүүн бөгөөд ТУЗ-ийн дэргэдэх Хүний нөөц, урамшууллын асуудал эрхэлсэн хорооны даргаар ажиллаж байв.

 БОЛОВСРОЛ

1988 онд Мандалговь хотын 1-р сургууль

1990 онд МУИС-н гүнзгийрүүлсэн сургалттай тусгай лицей сургууль

 1994 онд МУИС-н физик математикийн сургууль, Бакалавр

 2001 онд МУИС-н магистр докторын сургууль, Магистр

 2008 онд Сөүлийн Үндэсний Их сургууль, Доктор PhD /Инженерийн Эдийн засаг/

 2013, 2014 онуудад Харвардын Их Сургуульд Төрийн Санхүүгийн удирдлагаар мэргэжил дээшлүүлсэн.

АЖЛЫН ТУРШЛАГА

2017 оны 02 сараас Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга

 2015-2017 онд Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга

 2012-2015 онд Хөдөлмөрийн яамны Санхүү, сангийн бодлого төлөвлөлтийн газрын дарга

 2008-2012 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга

 2003-2005 онд Сангийн яаманд мэргэжилтэн, Хэлтсийн дарга

 2000-2003 онд Батлан хамгаалах яам, Монголын урлагын зөвлөл, "IC" ХХК зэрэг байгууллагуудад зөвлөхөөр ажилласан.

 1997-2000 онд Монголын нээлттэй нийгэм хүрээлэнд хөтөлбөрийн зохицуулагч

 1994-1997 онд Шинжлэх ухаан мэдээллийн төвд ахлах инженер

 1993-1994 онд Математикийн хүрээлэнд туслах эрдэм шинжилгээний ажилтан.

 ШАГНАЛ УРАМШУУЛАЛ

2017 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон

 2011 онд Алтан гадас одон

 2010 онд Монгол улсын "Эдийн засгийн тэргүүний ажилтан"

 2009 онд Монгол улсын "Банк санхүүгийн тэргүүний ажилтан"

 2008 онд Монгол улсын "Боловсролын тэргүүний ажилтан"

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 17 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 18 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 18 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 19 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21