Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс омикрон хувилбарын тархалтын талаар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ:
Тэрээр " Халдварт өвчин судлалын үндэсний төв аль хэдийн өндөр ачаалал аваад эхэлсэн. Нэг өдөрт бүртгэх тохиолдлын тоо 3000 хүрлээ. Энэ нь зөвхөн PCR шинжилгээгээр эерэг гарсан тоо юм. Эрсдэл бүхий хүн ам руу хандсан тандалт явуулна. Учир нь ажлын байр, гэр бүлээсээ халдвар авсан нь нийт тохиолдлын 80 хувийг эзлэж байна.
Мөн сүүлийн тав хоногт үйлчлүүлсэн газрыг тандаж үзэхэд дэлгүүр, эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, томоохон худалдааны төвүүдээр үйлчлүүлж байхдаа халдвар авах эрсдэл их байгаа. Олон нийтийн газраар үйлчүүлэх явцдаа 60 гаруй хувь нь ойрын хавьтал болсон гэсэн судалгаа байна. Тиймээс иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах хэрэгтэй. Иргэд та бүхэн халдвар хамгаалалтын дэглэмээ сайтар баримталж, гурав, дөрөвдүгээр тунд хамрагдахыг хүсч байна" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна