Ирэх сард халдварын батлагдах тохиолдол 50-60 мянга болж өсөх эрсдэл ажиглагдаж байна

О.Шүрэнцэцэг
2022/01/19

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс омикрон хувилбарын тархалтын талаар цаг үеийн асуудлаар  мэдээлэл хийлээ.  Тэрээр "Халдварт өвчин судлалын үндэсний төв аль хэдийн өндөр ачаалал аваад эхэлсэн. Нэг өдөрт бүртгэх тохиолдлын тоо 3000 хүрлээ. Энэ нь зөвхөн PCR шинжилгээгээр эерэг гарсан тоо юм.  Эрсдэл бүхий хүн ам руу хандсан тандалт явуулна. Учир нь ажлын байр, гэр бүлээсээ халдвар авсан нь нийт тохиолдлын 80 хувийг эзлэж байна. 

 Ирэх сард халдварын хоногт батлагдах тохиолдол 50-60 мянга болж өсөх эрсдэл ажиглагдаж байна. Үүнээс хамаараад орны нөөцийн асуудал үүсч байна.

Мөн сүүлийн тав хоногт үйлчлүүлсэн газрыг тандаж үзэхэд дэлгүүр, эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, томоохон худалдааны төвүүдээр үйлчлүүлж байхдаа халдвар авах  эрсдэл их байгаа. Олон нийтийн газраар үйлчүүлэх явцдаа 60 гаруй хувь нь ойрын хавьтал болсон гэсэн судалгаа байна. Тиймээс иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах хэрэгтэй. Иргэд та бүхэн халдвар хамгаалалтын дэглэмээ сайтар баримталж, гурав, дөрөвдүгээр тунд хамрагдахыг хүсч байна" гэлээ.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 17 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 18 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 18 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 19 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21