Швейцарьт бойжсон Mont Gele Gear® брэндийг бахархалтайгаар санал болгож байна

О.Шүрэнцэцэг
2022/01/19

Швейцарийн хамгийн том цанын бааз болох “Вербье”-д туршигдаж, бүтээгдсэн алдарт Mont Gele Gear® брэнд дэлхийн сая сая хэрэглэгчийн хэрэглээнд нийцэж, сэтгэлийг нь татаад байна. Mont Gele Gear® брэндийг 2019 онд үүсгэн байгуулсан, залуу брэнд боловч шилдэг эрдэмтэдийн нарийн судалгаа, уйгагүй хөдөлмөрийн үрээр салбартаа тэргүүлэх өндөр чанартай, нарийн хийцлэл бүхий дээд зэргийн хувцасыг бий болгож чадсан юм. Уг брэнд байгаль цаг уурын хамгийн хатуу ширүүн нөхцөлд зориулагдан бүтээгдсэн загвартай, өндөр чанартай боловч жингийн хувьд гайхалтай урвуу хамааралтай. Тодруулбал, Mont Gele Gear® брэндийн бүх хүрэм нь 1 кг-аас бага жинтэй байдаг. Тус брэнд бүтээгдэхүүндээ хамгийн шилдэг технологи, даавууг нэгтгэснээр бат бөх, дулаан, загварлаг, хөнгөн хувцасыг үйлдвэрлэж чадсан нь салбартаа чанараар манлайлах боломжийг бүрдүүлжээ.

Mont Gele Gear® брэнд нь энэ улиралд McCann Prague болон алдарт гэрэл зурагчин Мэтт Холёак нартай хамтран Таны хувцасны цаана байгаа бодит зардлыг онцолсон кампанит ажлыг зохион байгуулсан юм. Өөрөөр хэлбэл, таны хувцас ямар зардлаар, хэчнээн шат дамжлага дамжиж, хэдэн хүнд үр өгөөжийг нь түгээж, байгаль орчинд хэрхэн ээлтэйгээр үйлдвэрлэгдсэнийг хэрэглэгчийнхээ мэлмийд дэлгэн харуулсан гэсэн үг. Үүнд түүхий эдийн гарал үүсэл, үйлдвэрлэгчийн цалин, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд нүүрстөрөгч ялгаруулсан эсэхээс гадна үйлдвэрлэлийн зардал, ашгийн талаарх дэлгэрэнгүй тайлан ч багтсан нь гайхалтай.

Энэ талаар компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Томас А.Бата “Манай салбарын бүх брэндүүд үйлдвэрлэл, зардалтай холбоотой шаардлагатай мэдээллүүдийг ил болгож, хэрэглэгчдийнхээ өмнө нээлттэйгээр тавих нь эн тэргүүнд байх ёстой гэж үздэг. Ихэнх брэндүүд хэрэглэгчдэд маш их зүйлийг амладаг. Гэхдээ жил бүрийн бодит тайлан, мэдээлэл нь хэрэглэгчдэд илүү ач холбогдолтой“ гэсэн байна.

Томас А.Бата нь дэлхийн 180 гаруй оронд гутлын үйлдвэр болон дэлгүүрүүдтэй. 1894 онд үүсгэн байгуулагдсан “Bata Shoe” компанийн өв залгамжлагч билээ. Тус компанийг түүний өвөг эцэг Томаш Бата 1894 онд Чех улсад үүсгэн байгуулсан түүхтэй.

Дашрамд өгүүлэхэд, Mont Gele Gear® брэндийн шинэ коллекци худалдаанд гарсан бөгөөд www.mgg.ski сайтаас сонирхож, захиалах боломжтой. Энэ жилийн коллекцийн хувьд олон төрлийн хүрэм, мөн Мерино ноосон бүтээгдэхүүн хэрэглэгчдийн сэтгэлд гойд нийцэж байгааг дуулгая.

Mont Gele Gear® брэндийг Монгол Улсад төлөөлж албан ёсны дистрибютер болох сонирхолтой компаниудыг хүндэтгэлтэйгээр урьж байна. Mont Gele Gear® брэнд нь загвар, чанар, тав тухтай байдал зэрэг бүхий л үзүүлэлтээр онцгой тул хэнд ч бахархалтайгаар санал болгож чадна.

Хамтран ажиллах сонирхолтой хувь хүн аж ахуй нэгжүүд дараах холбоосоор холбогдоно уу. [email protected] +976 99114596


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Д.Батлут: Ардчилсан нам Засгийн газрыг огцруулахаас өөр ажилгүй юм уу 1 цагийн өмнө
О.Цогтгэрэл: Засгийн газрыг огцруулах хангалттай олон гишүүн бий 1 цагийн өмнө
Нийслэлийн 2026 оны төсөвт өөрчлөлт оруулах асуудлыг дэмжлээ 1 цагийн өмнө
Х.Тэмүүжин: Нийтийн албан тушаалд ажиллаж байгаа хүн олон нийтийн шүүмжлэлд өртөх боломжтой гэдгээ ойлгох ёстой 1 цагийн өмнө
Н.Учрал: Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө 1 цагийн өмнө
Л.Гантөмөр: Засгийн газар 100 хоног болоогүй гэж өмөөрч болохгүй 2 цагийн өмнө
БНСУ-ын алдарт No Brand брэнд анхны салбараа UB Autocom-д нээнэ 3 цагийн өмнө
Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилгын ажил үргэлжилж байна 3 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн: Н.Учралын Засгийн газар ямар ч доривтой шийдвэр гаргахгүй байна 3 цагийн өмнө
Р.Сэддорж: Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зураагүй байна, бүлгийн дарга дуудах байх 3 цагийн өмнө
Ж.Баярмаа: Засгийн газрыг огцруулах асуудалд бүлгийн шийдвэрээ харж байж болно 3 цагийн өмнө
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна 3 цагийн өмнө
Г.Отгонтуяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан хуулийн хүрээнд анхаарч, дэмжлэг үзүүлж өгөхийг хүсэж өргөдөл гаргалаа 5 цагийн өмнө
Орон сууц захиалгын гэрээ байгуулах замаар иргэдийг хохироосон 174 хэрэг бүртгэгджээ 5 цагийн өмнө
10 настай хүүхэд автомашинд мөргүүлж гэмтжээ 5 цагийн өмнө
МСНЭ-ээс С.Бямбацогт, Н.Учрал нарт шаардлага хүргүүллээ 5 цагийн өмнө
Замын-Үүдэд буталсан дугуй тээвэрлэж явсан хоёр ачааны автомашин шатжээ 5 цагийн өмнө
Улаанбурхан өвчний 11 тохиолдол нэмэгджээ 6 цагийн өмнө
Гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлуудын үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэв 6 цагийн өмнө
Төв аймагт хоёр автомашин мөргөлдөж, хавчуулагдсан иргэнийг эсэн мэнд аварчээ 6 цагийн өмнө