З.Цэвээндорж: Автобусны богино эргэлтийн үйлчилгээг зарим чиглэлд тогтмол явуулж байна

Н.Мижидмаа
2022/01/21

Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Хяналт зохицуулалтын хэлтсийн дарга З.Цэвээндоржоос нийтийн тээврийн богино эргэлт болон уртасгасан цагийн үйлчилгээ, цахим системийн талаар тодрууллаа. 

-Нийслэлийн нийтийн тээврийн үндсэн гурван чиглэлд богино эргэлтийн маршрут гаргаад багагүй хугацаа өнгөрч байна. Үр дүн гарч байна уу?

- Улаанбаатар хотын иргэдийн ажил цуглах, тарах үед хотын замд ачаалал үүсэж, хотын төвөөс гарах, төв рүү ороход түгжрэл бий болдог. Тиймээс ачаалал ихтэй цагуудад үндсэн гурван чиглэлд богино эргэлтийн автобусыг нэмэлтээр явуулж байгаа. Тухайлбал, Ч-1 чиглэл гэхэд Энхтайван өргөн чөлөөний дагуу Таван шараас Офицеруудын ордон хүртэл зорчдог. Энэхүү чиглэлийг ажил тарах цагуудад Ч1-А, Ч1-Б гэсэн хоёр богино эргэлтэд хуваасан. Таван шараас ирсэн автобус Мөнгөн завьяагаар  эргэж байгаа бол Офицеруудын ордноос ирж буй нь Санктпетрбург төв буюу Сүхбаатарын талбайгаас буцаж байгаа.

Түүнчлэн “Улиастай-ТЭЦ 3”  чиглэл буюу  Ч-32 чиглэлийг мөн хоёр хувааж, Офицеруудын ордноос хоёр тийш явуулахаар зохион байгуулсан. Ч-69 буюу  “Зунжин-ТЭЦ 3” чиглэлийн автобусууд Ард кинотеатрын буудлаас хоёр тийш богино эргэлтээр зорчиж байна. Энэ хоёр чиглэл нь өдрийн турш богино эргэж байгаа бол Ч-1 чиглэл нь ажил тарах үед буюу 17:00 цагаас богино эргэлтэд орж байгаа.

Нэг тээврийн хэрэгсэл урт зам  туулан үйлчилгээ үзүүлэхэд аль нэг зам дээр түгжрэлд орох магадлал өндөр, түгжрэлд удсанаас болж буудлууд дээр зорчигчид олноор цуглаж, хүлээлтийн хугацаа нэмэгддэг. Хүлээлт удаан болохын хэрээр зорчигчид автобусандаа багтахгүй үлдэх тохиолдол ч гардаг. Богино эргэлт зохион байгуулснаар хүлээлт багасаж, зорчиж буй тээврийн хэрэгслийн тоо буюу эргэлт олширч байгаа зэрэг сайн талтай.

-Богино эргэлтийн автобусны хуваарилалтыг хэрхэн гаргадаг  вэ?

-Богино эргэлтийг аль чиглэлд, хэдэн цагт явуулах  вэ гэдгийг манай байгууллагын Тээвэр төлөвлөлтийн хэлтэс боловсруулж, шийдвэрлэдэг. Цахим системийн дата мэдээлэл болон шугам замд ажиллаж буй авто тээврийн хяналтын байцаагч, шалгагч нараас мэдээлэл авч анализ хийж, түүнд тулгуурлан төлөвлөлт гаргадаг юм. Нийслэлийн нийтийн тээврийн салбарт удирдлагын мэдээлэл цахим хэлбэрийн систем 2015 оноос хэрэгжсэн. Энэхүү системийн тусламжтайгаар Улаанбаатар хотын хэмжээнд хөдөлгөөнд оролцож буй нийтийн тээврийн хэрэгслийг бүрэн хянах боломжтой. Өнөө өглөөний байдлаар л гэхэд нийслэлд нийтдээ 718 нийтийн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож буй бол, хөдөлгөөнд оролцоогүй 273 нийтийн тээврийн хэрэгсэл байгааг уг системээс харж байх жишээтэй. Тухайн тээврийн хэрэгсэл хаана явж байгааг, зогсоолдоо зогсож буй эсэх зэргийг ч уг систем нарийн мэдээлдэг. Энэхүү системээс мэдээлэл авч, анализ хийн, зорчих төлөвлөгөө боловсруулахын дээр цаашдын зорилго зорилтоо ч тодорхойлдог.

-Шөнийн тээвэр буюу уртасгасан цагийн автобусны үйлчилгээг аль чиглэлд явуулж байна вэ?

-2021 оны есдүгээр сараас эхлэн зарим чиглэлүүдэд өглөөний 05:30 цагаас шөнийн 24:30 хүртэл нийтийн тээврийн уртасгасан цагийн автобус явуулж байгаа. Одоогийн байдлаар Т-2, Т-5, Ч-7 чиглэлд уртасгасан цагаар үйлчилж байна. Уртасгасан цагийн үйлчилгээг нэвтрүүлсэнд зорчигчид сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлж байна.  Ч-7 буюу “Нисэх-Ард кино театр”-ын чиглэлд л гэхэд 22 тээврийн хэрэгсэл уртасгасан цагаар үйлчилж байгаа. Автобус хоорондын хүлээлт ажлын өдрүүдэд таван минут, амралтын өдрүүдэд найман  минутын зайтай зорчиж байна. Уг чиглэлийн нийт эргэлтийн урт 34.5 км байдаг.

-Оюутан, сурагчдын амралт эхэлснээс үүдэн зорчигчдын хөдөлгөөн багассан уу?

-Өөрчлөлт орж байгаа. ЕБС, их дээд сургуулийн хичээл эхэлмэгц ачаалал нэмэгддэг бол амралтын хугацаанд хөдөлгөөн харьцангуй багасдаг. Энэ нь зөвхөн нийтийн тээврийн үйлчилгээнд төдийгүй замын хөдөлгөөнд ч анзаарагдаж байгаа. Одоогийн байдлаар Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарт өдөрт 97 чиглэлд 972 автобус үйлчилж байна. ЕБС, их дээд сургуулиуд хичээллэж байх үед нийтийн тээврийн бүх хэрэгслүүд 500 гаруй мянган удаагийн зорчилт хийгддэг бол одоо 420 гаруй мянга болж буурсан байх жишээтэй.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 16 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 17 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 17 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 18 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21