Онгоцны дугуйнд нуугдан иргэн Амстердам оржээ

Admin
15 цагийн өмнө

Өмнөд Африкаас нисэж Амстердамын Схипхол нисэх буудалд газардсан онгоцны урд дугуйн хэсгээс амьд мэнд “туулайчилсан” хүн олсон тухайгаа Нидерландын цагдаагийн газар мэдэгдсэнийг “BBC” агентлаг уламжилжээ.

 Өмнөд Африкийн Йоханесбургаас Амстердам хүртэл 11 цаг нисдэг ч энэ удаад ачааны онгоц замдаа Кени улсын Найробид түр зогссон юм байна. 

 Онгоцны дугуйн хэсэгт нуугдсан хүн олон цагийн турш 10  мянган метрийн өндөрт нисэх үед хэт хүйтэн болон хүчилтөрөгчийн дутагдлаас болж амьд гарах нь тун ховор. 

 Цагдаа нар амьд гарч чадсан хүний нас, хүйс, иргэний харьяаллыг хараахан тогтоож чадаагүй байгаа аж. Нидерландын Вангийн цэргийн цагдаагийн төлөөлөгч энэ талаар мэдэгдэхдээ “Онгоцны хамар хэсгээс амьд эрэгтэй хүн олдсон бөгөөд эмнэлэгт хүргэгдэх үедээ биеийн байдал нь тогтвортой хэвийн байсан. Хачирхалтай нь тэр хүн үнэхээр амьд байсан шүү” гэжээ.

 Нидерландын “NOS” сувгийн мэдээлснээр азтай эрэгтэйг онгоцны хамар хэсгээс гаргаж авсны дараа биеийн температур нь аажмаар нэмэгдсээр түргэн тусламж ирэх үед өөрт нь тавьсан асуултуудад хариулах чадвартай болсон гэж байна. 

 Агаарын ачаа тээврийн “Cargolux” компани нь “Cargolux Italia”-ийн үйлдсэн нислэгээр тасалбаргүй зорчигч нуугдаж ирсэн гэдгийг баталсан байна. Тэдний мэдээгээр ням гарагт Йоханесбургаас Схипхол орох нислэг хийсэн “Cargolux”-ийн цор ганц нислэг нь замдаа Найробид түр буусан аж. Иймд тухайн эрэгтэй хүн Өмнөд Африкаас онгоцонд нуугдсан уу эсвэл Кенийн Найробид түр буухад нуугдсан уу гэдгийг тогтоож чадаагүй байгаа юм байна. 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 15 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 16 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 16 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 17 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21