Олон улсын газар зүйн заалтад Увсын чацарганыг бүртгэжээ

О.Шүрэнцэцэг
10 цагийн өмнө

Олон улсын газар зүйн заалтад манай улсаас Увс аймгийн чацаргана жимсийг бүртгэжээ. Тодруулбал, “Увсын чацаргана” газар зүйн заалтыг Европын Холбоонд бүртгэв. Энэхүү үйл ажиллагааг анх 2016 онд манай улсын Оюуны өмчийн газар, Увсын чацаргана газар зүйн заалтын нийгэмлэг, Франц улсын ЭСЯ-ны дэмжлэгтэй эхлүүлжээ. Улмаар 2019 оноос МҮХАҮТ, Увсын чацаргана үйлдвэрлэгчдийн холбоо, Германы Худалдаа, аж үйлдвэрийн Танхимуудын холбооны SEQUA төслийн баг хамт олон чацаргана тариалагчдын нэмүү өртгийн сүлжээ бий болгох хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөрийг үргэлжлүүлэн ийнхүү үр дүнд хүргэв. 

МҮХАҮТ-ын зүгээс Увсын чацарганын лабораторийн шинжилгээ, баримт бичигт засвар өөрчлөлтийг хийх зэргээр хувийн хэвшилтэй хамтран ажилласан юм.

Увсын чацаргана газар зүйн заалт Европын Холбоонд бүртгэгдсэнээр Европын Холбооны гишүүн орнуудад “Увсын чацаргана” газар зүйн заалт хамгаалагдаж, хуурамч бүтээгдэхүүн борлуулагдахаас сэргийлэх, түүнийг зогсоох зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн орон нутгийн чацаргана тариалагч, үйлдвэрлэгчдийн орлого нэмэгдэх, тогтвортой бизнес эрхлэлтийг дэмжих, байгаль орчин, цаг уураас шалтгаалсан онцлог амт, чанарыг хадгалах, цаашлаад аялал жуулчлалын шинэ суваг бий болох, хэрэглэгч худалдан авагчид чанар, стандартад нийцсэн бүтээгдэхүүн хэрэглэх зэрэг давуу талтай.

Анх 2016 онд Увсын чацаргана газар зүйн заалтыг Оюуны өмчийн газар, Увсын чацаргана газар зүйн заалтын нийгэмлэг, Франц Улсын ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр Европын Холбоонд бүртгүүлэх ажлыг эхлүүлсэн. 2019 оноос Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Увсын чацаргана үйлдвэрлэгчдийн холбоо, Германы Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимуудын Холбооны SEQUA төслийн баг хамт олон үргэлжлүүлэн ажиллаж, дээрх үр дүнд хүрлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 15 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 16 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 16 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 17 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21