Эгэл жирийн төрийн албан хаагчдын төлөөлөлд “Салбарын онцлох ажилтан” өргөмжлөл гардууллаа


Ковид-19 цар тахлын үед ард иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг авран хамгаалахын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэн, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж яваа мянга мянган эгэл жирийн төрийн албан хаагчдын төлөөлөл болсон 5 албан хаагчийг аймгийн Онцгой комиссын шийдвэр, Засаг даргын захирамжаар “Салбарын онцлох ажилтан”-аар өргөмжлөн тус бүр 500 мянган төгрөгөөр шагнан, хүндэтгэлийн туузыг өнөөдөр /2022.01.24/ зүүж өглөө.
Улиран өгөрч буй ҮХЭР жилийн “САЛБАРЫН ОНЦЛОХ АЖИЛТАН”-аар:

Нэгдсэн эмнэлгийн Амаржих тасгийн эх баригч Бадарчийн Нямхишиг

Дархан сумын 15 дугаар багийн МЭДСТОБ өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч Бадамжавын Ариунаа

Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын Улсын байцаагч Дэлгэрцогтын Нямчимэг

Цагдаагийн газрын нийтийн хэв журмын цагдаа, дэд ахлагч Гансүхийн Энхтөр

Онцгой байдлын газрын аваргч гал сөнөөгч, ахлах ахлагч Гантулгын Гэрэлчулуун нар тус тус шалгаран удирдагуудаас шагналаа гардан авсан юм.

Энэ үеэр Дархан-Уул аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Б.Азжаргал шагнал авсан төрийн албан хаагчдад хандан АОК-ын зүгээс болон хувиасаа, нийт Дарханчуудынхаа өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлэн цаашдынх нь ажилд амжилт хүслээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 14 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 15 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 15 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 16 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21