МСНЭ: Сэтгүүлч, нийтлэгчдийн амь насыг хамгаалахын төлөө шаардлагатай бол тэмцлийн хэлбэрийг сонгохоо мэдэгдэж байна

О.Шүрэнцэцэг
2022/01/26

МЭДЭГДЭЛ

Улс төрийн эрх мэдэл болон төрийн шийдвэр гаргах түвшний мэдээлэлд ойр давуу талаа ашиглан Засгийн газрын банк болох Хөгжлийн банкнаас их хэмжээний зээлийг өөрсдийн төдийгүй хамаарал бүхий компаниудаар дамжуулан авч улмаар тус банкийг дампууруулах хэмжээнд ноцтой хохирол учруулсан улс төрч, бизнесмен, компаниудын талаарх баримт, мэдээлэл сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийнхний анхаарлыг татаж буй нь хэвлэлийн эрх, эрх чөлөөг Үндсэн хуулиараа тунхагласан чөлөөт хэвлэл бүхий улс оронд зүй ёсны үйл явдал билээ.

Улс орон, нийтийн эрх ашгийг ноцтой хөндсөн дээрх сэдвээр бичиж, нийтэлж, сурвалжилж, олон нийтэд түгээн дэлгэж буй хэвлэл мэдээллийн тодорхой хэрэгслүүд болон сэтгүүлч, нийтлэлчдийг үүнийх нь төлөө төрийн сайд асан Ё.Отгонбаяр айлган сүрдүүлж, амь насыг нь заналхийлсэн үйлдэл гаргасныг Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс эрс эсэргүүцэж байна.

Эрүүгийн хуулийн 14.3 дугаар зүйлд “Үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдах” гэмт хэргийг “Өөрийн, эсхүл бусдын хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн аливаа мэдээллийг олон нийтэд тараах, тараалгахгүй байхын тулд хэвлэн нийтлэгчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлсэн…” бол ял шийтгэлтэй байхаар тодорхой зүйлчилсэн байх тул Ё.Отгонбаярын үйлдлийг гэмт хэргийн шинжтэй үйлдэл байж болзошгүй хэмээн үзэж, цагдаагийн байгууллага шалгахыг шаардах, сэтгүүлчдийн мэргэжлийн эрх ашгийг хамгаалах үүрэг бүхий байгууллагын хувьд Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл бүх талын өмгөөллийн болон тэмцлийн арга хэмжээ авахаа илэрхийлж байна.

Улс төрийн эрх мэдлийг нийтийн эрх ашгийн эсрэг урвуулан ашигладаг аливаа үйлдлийн эсрэг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийн зүй ёсны дуу хоолой, үзэл бодол, мэргэжлийн үйл ажиллагаа, хэвлэлийн эрх, эрх чөлөө, чөлөөт хэвлэл, цаашлаад сэтгүүлч, нийтлэгчдийн амь насыг хамгаалахын төлөө шаардлагатай бол тэмцлийн хэлбэрийг сонгохоо мэдэгдэж байна.

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 14 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 15 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 15 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 16 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21