АПУ ХК бүтээгдэхүүнийхээ шилийг хэрэглэгчээс онцгой үнээр худалдаж авахаар боллоо

О.Шүрэнцэцэг
2022/01/27

АПУ ХК нь “Шилээ дахин амьдруулъя” төслийн үргэлжлэл болгон шилний хог хаягдлыг бууруулах, дахин ашиглах хэрэглээний хэв маягийг бүрдүүлэх зорилгоор хувийн секторын манлайллаар системийн хэмжээний өөрчлөлт бий болгохын төлөө харилцагч, хэрэглэгч, түгээлт, тээвэрлэлтийн байгууллага гэх мэт бүхий л оролцогч талуудыг хамарсан, бүх талуудад эдийн засгийн өгөөжтэй байх системийг бүрдүүлсэн “Чи чадна” төсөл хэрэгжүүлэхээр боллоо.

Монгол улсад хог хаягдлын ангилан ялгалт, дахин боловсруулалт, тээвэрлэлтийн систем олон улсын стандартад хүрээгүйн улмаас шилний хог хаягдал томоохон асуудал хэвээр байна.

АПУ компани уг асуудалд шийдэл олох хүчин чармайлтаа эрчимжүүлж хэрэглэгчдийн дунд хог хаягдлыг багасгах, улмаар дахин хэрэглээний соёлыг бий болгох замаар хэрэглэгч, харилцагч дэлгүүр, зоогийн газар, агент, тээврийн компани, СӨХ, усны худгийн цэг зэрэг талуудтай хамтран бүтээгдэхүүний шилээ эргүүлэн татаж байгальд бий болж буй шилний эмх замбараагүй хаягдлыг бууруулахыг зорьж байна.

Бид энэ удаад 11000 гаруй харилцагч дэлгүүр, байгууллагууд, шил цуглуулах агент, СӨХ, усны худгийн түгээлт, тээвэрлэгч компаниуд, худалдааны төлөөлөгчдөөрөө дамжуулан бүх оролцогч талууд өгөөж хүртэх үнийн бодлого баримтлан харилцагчдад чиглэсэн шаталсан урамшуулалтайгаар шил татан авах ажиллагааг зохион байгуулж системийн хэмжээний олон талт хамтын манлайллын аргачлалаар уг төслийг хэрэгжүүлэхээр боллоо.

Аливаа шилийг ангилан ялгаж, байгальд шууд хаяхгүйгээр дахин ашигласнаар түүхий эд, орц найрлагад орох байгалийн нөөц баялгийг хэмнэх, шилний импортын хамаарлыг багасгаж, хил гаалийн хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулах, улмаар шил шинээр үйлдвэрлэхээс гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, ингэснээр уур амьсгалын өөрчлөлтийн хурдыг сааруулах зэрэг олон талын нийгэм, эдийн засаг, байгаль экологийн давуу талыг бий болгож байна.

Эрхэм хэрэглэгч, харилцагч та бүхнийг уг санаачлагыг дэмжин АПУ ХК-ийн төсөлд хамаарах бүтээгдэхүүний шилээ өөрт ойр харилцагч дэлгүүр, агент, төвүүдэд эргүүлэн тушааж байгальд ээлтэй хэрэглээг бий болгох ажилд үлгэрлэн манлайлахыг уриалж байна.

Хамтран ажиллах агент, СӨХ тэргүүтэй байгууллагуудыг бидэнтэй нэгдэхийг уриалж байна.Холбоо барих:

Утас: 70121212

Утас: 70071111

Эх дэлхийгээ мөнхөд ногооноор нь хайрлая.

АПУ Хувьцаат компани


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Д.Батлут: Ардчилсан нам Засгийн газрыг огцруулахаас өөр ажилгүй юм уу 8 минутын өмнө
О.Цогтгэрэл: Засгийн газрыг огцруулах хангалттай олон гишүүн бий 12 минутын өмнө
Нийслэлийн 2026 оны төсөвт өөрчлөлт оруулах асуудлыг дэмжлээ 15 минутын өмнө
Х.Тэмүүжин: Нийтийн албан тушаалд ажиллаж байгаа хүн олон нийтийн шүүмжлэлд өртөх боломжтой гэдгээ ойлгох ёстой 26 минутын өмнө
Н.Учрал: Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө 29 минутын өмнө
Л.Гантөмөр: Засгийн газар 100 хоног болоогүй гэж өмөөрч болохгүй 1 цагийн өмнө
БНСУ-ын алдарт No Brand брэнд анхны салбараа UB Autocom-д нээнэ 2 цагийн өмнө
Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилгын ажил үргэлжилж байна 2 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн: Н.Учралын Засгийн газар ямар ч доривтой шийдвэр гаргахгүй байна 2 цагийн өмнө
Р.Сэддорж: Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зураагүй байна, бүлгийн дарга дуудах байх 2 цагийн өмнө
Ж.Баярмаа: Засгийн газрыг огцруулах асуудалд бүлгийн шийдвэрээ харж байж болно 2 цагийн өмнө
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна 2 цагийн өмнө
Г.Отгонтуяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан хуулийн хүрээнд анхаарч, дэмжлэг үзүүлж өгөхийг хүсэж өргөдөл гаргалаа 4 цагийн өмнө
Орон сууц захиалгын гэрээ байгуулах замаар иргэдийг хохироосон 174 хэрэг бүртгэгджээ 4 цагийн өмнө
10 настай хүүхэд автомашинд мөргүүлж гэмтжээ 4 цагийн өмнө
МСНЭ-ээс С.Бямбацогт, Н.Учрал нарт шаардлага хүргүүллээ 4 цагийн өмнө
Замын-Үүдэд буталсан дугуй тээвэрлэж явсан хоёр ачааны автомашин шатжээ 4 цагийн өмнө
Улаанбурхан өвчний 11 тохиолдол нэмэгджээ 5 цагийн өмнө
Гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлуудын үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэв 5 цагийн өмнө
Төв аймагт хоёр автомашин мөргөлдөж, хавчуулагдсан иргэнийг эсэн мэнд аварчээ 5 цагийн өмнө