Назарбаевын эрх мэдлийг хумьсаар байна


Казахстан дах ядуурч, туйлдсан иргэдийн жагсаал үүсэхэд хүргэсэн үндсэн шалтгаан нь нийгэм дэх баян ядуугийн ялгаа эрс нэмэгдсэн явдал гэж Ерөнхийлөгч Касым- Жомарт Токаев хүлээн зөвшөөрсөн. Казахстаны нийгмийг одоогийнх шиг хэт баян цөөнх ба ядуу хоосон дийлэнх олонх болгож хуваагдахад хүргэсэн гол буруутан нь экс Ерөнхийлөгч Назарбаяев ба түүний гэр бүл, ойрын тойрон хүрээлэл гэдэгт казахчууд санал нийлээд байгаа гэж болно. Иргэдийн эсэргүүцлийн жагсаалаас өмнө Ерөнхийлөгч Касым- Жомарт Токаевт бодит эрх мэдэл бага, чухал алхам хийх бүрдээд Назарбаевтай, эсвэл чухал албан тушаалд суугаа түүний хамаатантай зөвлөх шаардлага гардаг байсан. Харин эсэргүүцлийн жагсаалаар иргэдийн гол тавьсан гол шаардлагын нэг нь Назарбаев ба түүний тойрон хүрээллийг төр засгаас хөөх, шийтгэх шаардлага байв.

 Иймд Касым- Жомарт Токаевын талынхан бага багаар Назарбаевын янз бүрийн албан тушаал, эрх мэдлийг хураан авах болсон. Жишээлбэл, өнөөдөр буюу нэгдүгээр сарын 27-нд Казахстаны парламентын дээд танхим Назарбаевын зарим эрх мэдлийг хураах шийдвэрийг дэмжсэн байна. тухайлбал, Назарбаевыг Аюулгүйн зөвлөл ба Казахстаны ард түмний ассамблейд насан турш тэргүүлнэ гэсэн заалтыг халсан байн. Мөн “Анхны Ерөнхийлөгчийн тухай хууль”-д өөрчлөлт оруулж “...дотоод ба гадаад бодлогын үндсэн чиглэлээр гаргасан бүх санаачилгыг Елбасы /Назарбаевтай/-тай зөвшилцөн шийднэ” гэсэн журмыг халж, батлуулахаар доод танхим руу буцаажээ. Үүнээс хоёр өдрийн өмнө Назарбаяевынохины худ Берик Имашевыг сонгуулийн ерөнхий хорооны даргын ажлаас чөлөөлсөн. Түүний өмнөхөн Назарбаевындунд охины нөхөр Тимур Кулебаевыг Казахстаны худалдаа аж үйлдвэрийн танхим “Атамкен”-ын тэргүүнээс буухаас өөр аргагүй байдалд оруулсан. Залгуулаад Назарбаевын бага охины нөхөр, нефть дамжуулах хоолой эзэмшдэг Казахстаны хамгийн том компани ---“КазТрансОйл”-ын ТУЗ-ын тэргүүлэгчээс, том охины нөхрийг шатдаг хий дамжуулах хамгийн том компанийн ТУЗ-ын даргаас тус тус халаад байсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 13 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 14 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 14 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 15 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21